Насан туршын ”ХОС”-оо хиймэл оюун ухааны тусламжтай олдог болно

2018/10/05
Share |
Хүмүүс:
Насан туршын ”ХОС”-оо хиймэл оюун ухааны тусламжтай олдог болно

Бид насан туршийн ханиа хайж олох гэж багагүй замыг туулж олон хүнийг таньж мэдэх шаардлагатай тулгардаг. Үүнээс болж хайр сэтгэл болон хамтын амьдралдаа сэтгэл дундуур болж эсрэг хүйстэндээ итгэх итгэл алга болж ганцаар байх сонирхолтой хүмүүс олширсон гэхэд хилсдэхгүй. Харин өөрт тань ямар хүн төгс тохирохыг орчин үеийн технологийн дэвшил болох "хиймэл оюун ухаан" танд тооцоолон бодож олж өгдөг болох ажээ. Хиймэл оюун ухаан нь одоогоор хүний хийж чадахгүй төрөл бүрийн нарийвчилсан мэдээллүүдийг тооцоолон бодож гаргаж буй бөгөөд ирээдүйг ч мөн таамаглаж байгаа аж. Хиймэл оюун ухаанд та өөрийн мэдээллээ өгснөөр таны эсрэг хүйсийн танд хамгийн ихээр тохирох нэгнийг олж өгөх гэнэ. Энэхүү ажил хэдийнээ бодит байдал дээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Япон улсад байрлах зуучлах товчоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар хосуудыг танилцуулж эхлээд буй аж. Энэхүү ажлын үр дүн итгэмээргүй сайн байгаа бөгөөд түүгээр дамжуулан танилцсан хосууд хэдийнээ гэр бүл болон бяцхан үрээ өлгийдөн авах гэж буйгаа дуулгасаар байгаа гэнэ. Хиймэл оюун ухаан хосуудыг өндөр нам болон орлого, боловсрол зэргийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн таны амьдралыг үзэх үзэл дээр суурилаж буй бөгөөд тухайн хүмүүсийг нэгтгэх онцгой зүй тогтлыг тооцоолон гаргадаг гэнэ. Энэхүү технологийг эрүүл мэнд болон цагдаагийн байгууллагууд өөрсдийн онцлогт тохирсон байдлаар ашиглаж буй бөгөөд хүн цаашид хэдэн жил амьдрах, гэмт хэрэг хийх магадлал хэдэн хувьтай байгаа зэргийг тооцоолон гаргаж байгаа ажээ.  

 

Image result for хосууд

 

Image result for хиймэл оюун ухаан

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.