Жүжигчин Ч.Очгэрэлийн хүүдээ бичсэн шүлэг

2018/10/06
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ч.Очгэрэлийн хүүдээ бичсэн шүлэг

"Universe Best Songs" нэвтрүүлэгт оролцож улмаар "Мартагдашгүй намар" УСК-д тоглосон нэгэн бол Очгэрэл. Харин түүнийг үзэгчид "Содура"-ын дүрээр тун ч сайн мэднэ. Тус киноны үеэр гурав дахь хүүхдээ олсон тэрээр "Говийн домог" УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн бөгөөд энэ үеэр мөн л бага хүүхдээ хэвлийдээ тээн "Алдарт эх" хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Дуулах, жүжиглэхээс гадна шүлэг бичих авьяастай тэрээр хүүдээ зориулан нэгэн шүлгийг тэрлэжээ. Алдрай үрдээ зориулан бичсэн түүний шүлгээс сийрүүлбэл: 

Хүүдээ

Нэг л өдөр тэр минь ааваасаа том эр болно

Нялх бие нь өсөж нялзрай зан нь хад шиг хатуужна

Эрдэм ном хөөж энэ биеэ цэгцэлнэ тэгшилнэ

Эргэх хорвоогийн жамаар хүний хань хүүхдийн эцэг болно

Яасан хурдан цаг хугацаа вэ

Нүдэн дээр амьдрал нь жирэлзэх шиг

Яасан ялгуусан амьдрал вэ

Яг л шувуу шиг үүрээ орхидог шиг

Чихэр нэхдэг нүд нь тормолзон сэтгэлд үлдэж 

Чих хангинатал уйлдаг дуу нь зүрхэнд үлдэж 

Хэзээ ч балчир байгаагүй юм шиг хүдэр эрийн зан гаргаж

Хүү нь ээждээ хайртай тандаа баярлалаа гээд

Хэдэн удаа ээжийгээ үнэсэх бол гэхээс тэсэхийн арга алга аа цаг хугацааг хүлээе

Хүлэг бяр орж нэгэнтэй бусгадгийн адил

Хүү минь ч бас олон онож бага алдах биз

Гэлээ гээд ээж аав нь зэмлэж чинийхээ галыг унтраалгүй

Гэнэ гэнэ үе үе ухаарлын харцыг үгний оронд илгээе 



Ч.Очгэрэл   2018.07.30 

 

 

 

Image may contain: 1 person

 

Related image

 

Image result for ч.очгэрэл

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ndh Утга авцалдаа муутай. Цаана нь нэг юм хэлэх гэсэн замбараа муутай санаа бол байна.Чадахгүй бол ийм шүлэг энэ тэр битгий бичиж бай.Ээж бүхэн л энийг бодож .туулж өнгөрөөдөг шүү дэ.
IP:202.126.89.202  2018-10-07 08:36:26
Сайхан шүлэг байна Сайхан шүлэг бичжээ. Амжилт!
IP:66.181.161.77  2018-10-08 01:43:39
mundag busgui Saihan shuleg boljee,Bicheed bgaarai!!!!
IP:98.223.192.219  2018-10-08 09:16:14
Zochin Goy shvleg bna ene shvvmjleed bgaa hvn shvleg gedgiig medeh baitugai bichij bgaa vgee meddeg ym uu ooroo yu ch chadahgvi bj hvn goochlohdoo sain
IP:112.72.11.115  2018-10-08 13:19:06
uneng ni helehed Shuleg gehed unendee hetsuuhen l yum.Gehdee uree gesen ehen setgel saihan yum daa
IP:66.181.177.100  2018-10-09 11:36:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.