Хунтайж William жинхэнэ баатар эр боллоо

2008/06/20
Share |
Хүмүүс:
Хунтайж William жинхэнэ баатар эр боллоо

Английн хунтайж William Британийн хуучны баатар эрийн “Ороолтны одон” нэртэй одон медаль авлаа. Энэхүү одонг III Эдуард хаан бараг 600 жилийн өмнө анх үндэслэжээ.

Ийм содон хачин нэр өгөх болсон шалтгаан нь одон медаль үндэслэсэн хэрэг явдалд зориулж зохиосон үдэшлэг дээрх хөгжилтэй явдлаас үүдэн гарсан юм. Бүжгийн үеэр үдэшлэгт уригдсан нэгэн хатагтайн ороолт шалан дээр унажээ. III Эдуард хаан энэ ороолтод зориулж тус одонд ийм нэр өгчээ.

Хунтайж цөөн хэдэн баатар эрсийн тоонд багтаж одон авах боломж гарсан нь энэ юм. Уламжлал ёсоор энэ одонг хаан өөрөө тэргүүлж, 25 шадар нөхөд нь бас багтдаг. Шинэ шадар нөхдүүдийг хатан хаан томилдог. Тийм учраас William-д элит хүрээний гишүүн болох боломж гарчээ. William хаан ширээг залгамжлах хүн учраас энэхүү одон медиалыг дараа өөрөө тэргүүлэх ч магадлалтай. Даваа гарагт Windsor-ын өргөө харшид хунтайжийг тус одон медалийн эзэн болсныг тэмдэглэх ёслолыг үйлдсэн байна.

Эх сурвалж: Сэтгүүл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.