МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Цаазын ялыг сэргээе гэсэн ч хариу ирээгүй

2018/10/08
Share |
Хүмүүс:
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Цаазын ялыг сэргээе гэсэн ч хариу ирээгүй

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцлаа. Энэ үеэр бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг буурах биш өсөх хандлагатай байгааг тэрээр дурдсан бөгөөд өдөрт 2-3 хүүхэд хүчирхийлүүлсэн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн алба хаагчдад ирдэг тухай дурдлаа. Ихэнхдээ хүүхэдтэй ойр байдаг нэгэн энэхүү гэмт хэргийг үйлддэг бөгөөд Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд "цаазын ял" оноох хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Энэ тухай тэрээр "Миний ярьсан саналыг янз бүрээр мушгиад, зогсоогоод янз бүрээр эргүүлээд байдаг. Ерөөсөө бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа асуудал дээр цаазын ялыг сэргээх ганцхан зүйл ангийг би ярьсан ш д. Засгийн газарт санал өгсөн, одоо болтол хариу байхгүй байна. Энэ асуудлыг яах юм? Бид нар цөөхүүлээ байгаад байдаг. Энэ олон бага насны хүүхдүүд чинь амьдрах итгэлгүй болж, гарах уршиг нь асар их болоод байна" хэмээсэн байна. Энэ жил хүүхэд хамгаалахад зарцуулах ёстой 192.5 сая төгрөгийг тавилга, эд хогшил авахад зарцуулсан хэмээх шүүмжлэлд "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар"-ын дарга О.Алтансүх өртөөд буй бөгөөд энэ тал дээр анхаарал тавьж үр дүнтэй ажиллахыг Х.Баттулга үүрэг болгон өглөө. 

Image result for х.баттулга

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин ЭЛБЭГДОРЖИД БАЯР БАДАНЖУНАЙ ЭНХБОЛДЫГ Л ШОРОНД ХИЙЖ МАФИИЙН ГАР ХӨЛИЙГ ТАСЛАХ ЁСТОЙ АРД ТҮМЭН МОНГОЛ ДАЯААР ШААРДАЖ БАЙДАГ ЮМ БАТТУЛГААЧАМДШУДАРГАЁС БАЙН УУ
IP:66.181.186.191  2018-10-09 14:39:04
Зочин Үнэн элбэгээ баяр энхболд багабанди бадамжунай сайханбилэг баярцогт сугар ноходийг баривчлах хэрэгтэй шорондорох ёстой луйварчид эх орны баялгаар баяжсан хулгайчид шүү ард түмэн тэнэг биш мэднэ үнэн
IP:103.229.123.197  2018-10-10 10:37:27
zochin zsss
IP:182.160.39.12  2018-10-10 10:46:33
zochin himiin argaar shiitgej bas bolno shude. doodhiig n ajillagaagui bolgodog hor zondoo bii busad ulsad ch ashiglaj baina. manaihan alivaa asuudliig hurdan shiidej surah heregtei
IP:180.183.136.2  2018-10-10 22:23:46
аагий Халтмаа ахийн бандиа АМЛАЛТАА биелүүлбэл яасан юм бэ,бид банкний өргүй болбол зүгээр л байна,ирэх сонгуулиар дахиад худлаа шаадаг байх вий,
IP:122.201.23.201  2018-10-15 15:54:08
батаа ийм худалч ЕРӨНХИЙЛӨГЧ байх гэж
IP:122.201.23.201  2018-10-15 15:55:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.