Ээж нь охиноо Эрээн хотод буудлын барьцаанд үлдээжээ

2018/10/09
Share |
Хүмүүс:
Ээж  нь охиноо Эрээн хотод буудлын барьцаанд үлдээжээ

БНХАУ-ын Эрээн хотод ээж нь хүүхдээ буудлын барьцаанд үлдээсэн хэрэг гарчээ. Тодруулбал хүүхдийн ээж амьдарч байсан буудлынхаа мөнгийг төлж чадахгүй байдалд хүрсэн учраас хүүхдийнхээ бичиг баримтыг тус буудалд барьцаанд тавьснаар тус хэрэг эхэлжээ. Тус улсад манай улсын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг бөгөөд энэ хугацаанд мөнгө олж чадаагүй эцэг, эх нь хүүхдээ ийн барьцаанд үлдээсэн аж. Одоогийн байдлаар хүүхдийг эх орондоо авчраад буй бөгөөд тус хэргийг БНХАУ-ын хуулийн байгууллага шалгаж байгаа ажээ. Тус хүүхэдтэй хамт Эрээн хотод бэлгийн мөлжлөгөд өртөж байсан хоёр хүүхдийг эх оронд нь авчирсан бөгөөд асрамж хамгааллын байгууллагад шилжүүлэн шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж сургуульд явуулж эхэлсэн байна. 

 

Image result for бэлгийн мөлжлөг

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.