ХААН Банкны интернэт банк, аппликейшн илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж шинэчлэгдлээ

2018/10/09
Share |
Хүмүүс:
ХААН Банкны интернэт банк, аппликейшн илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж шинэчлэгдлээ

Та өөрчлөлтөд бэлэн үү? Техник технологийн хөгжил дэвшил, мэдээллийн энэ их хурд та биднийг алхам тутамдаа шинэ зүйлд дасан зохицох, суралцах, илүү хялбар хэрэглээ, ухаалаг сонголтын өмнө аваачиж байна. Энэ ч үүднээс цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн, таатай бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг ямагт санал болгодог билээ. Тэгвэл өчигдрөөс ХААН банкны интернэт банк болон Khan Bank аппликейшн шинэчлэгдэж, цоо шинэ өнгө төрхтэй, басхүү илүү хялбар, ухаалаг, аюулгүй болж харилцагчдад хүрч эхэллээ.

 

 Интернэтэд холбогдох боломжтой бүх төрлийн төхөөрөмж, тухайлбал, компьютер, таблет, гар утсаараа та цаг хугацаанаас үл хамааран банкны үйлчилгээ авах боломжтой гэдгийг сануулах нь илүүц биз ээ. ХААН Банкны цахим үйлчилгээ шинэчлэгдсэнээр олон давуу талыг харилцагчдадаа бүрдүүлж өгсөн бөгөөд дээр дурдсанчлан илүү хялбар, ухаалаг, бас аюулгүй болсноороо онцлог юм.

 

Тухайлбал, илүү ЭНГИЙН буюу хялбар болсон гэдэг тухайд та интернэт банкаараа картаа захиалж, нөхөн авч, бас сунгалт хийлгэхээс гадна гээсэн бол идэвхгүй болгож, бас дахин авч идэвхжүүлэх боломжтой. Түүнчлэн шинээр бүх төрлийн данс нээх болон данстай холбоотой бүхий л үйлчилгээнүүдийг нэг дороос авч болохын зэрэгцээ харилцагчид мэдэгдэх шаардлагатай зээл, төлбөр болон бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэх цэсийг нэмсэн байна. Чирэгдэл багатай, хялбар, шуурхай зээл авах боломжийг харилцагчдын хамгийн их сонирхдог. Өмнө нь интернэт банк болон  Khan Bank аппликейшн ашиглан зөвхөн хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой байсан бол одоо дээрхээс гадна бизнесийн болон цалингийн зээл, орон сууцны зээл, хэрэглээний лизинг гэхчилэн бүх төрлийн зээлүүдэд хүсэлт гаргах боломжтой болжээ.Мэдээж хэрэг харилцагч хэдэн төгрөгийн зээл авах боломжтой талаарх зээлжих эрхийн дүнг тооцож өгнө гээд бод доо. УХААЛАГ байгаа биз?

Хамгийн сүүлд хийсэн гүйлгээний мэдээллийг харуулдаг болсон, интернэт банк руу нэвтрэх бүрт мэдээллийг и-мэйл хаяг руу мэдэгддэг болсон, харилцагчийн данс руу хандсан төхөөрөмж байршлын тухай мэдээллийг харах боломж бүрдсэн, мөн нууцлалын горим илүү сайжирсан зэрэг нь илүү АЮУЛГҮЙ болгосон байна.

Хэрвээ та ХААН банкны хэрэглэгч бол шинэчлэгдсэн интернэт банк, Khan Bank аппликейшнээ туршаад үзээрэй. Харин та ХААН Банкны хэрэглэгч болохоор зэхэж байгаа бол заавал банкны салбарт ирэлгүй www.khanbank.com вэб сайтад хандах болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт залган интернэт банкны үйлчилгээнд шинээр бүртгүүлэх боломжтой.  Нэг зүйл нэмж дуулгахад, ХААН Банкны интернэт банк, аппликейшнийг хүн бүр ашиглаж чадна!

Шинэчлэгдсэн интернэт банк, аппликейшн ямар онцлог давуу талтай талаар ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл

ХААН Банкны хувьд цахим банкаар тэргүүлэгч байр сууриа хадгалах, харилцагчдад таатай үйлчилгээ хүргэх чиглэлд тогтмол анхаардаг. Манай банкны шинэчлэгдсэн интернэт банк, аппликейшн нэвтэрснээр харилцагчид валют солихоос бусад тохиолдолд банкны салбарт ирэх ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Кредит картын төлбөр төлөх, хуулгаа харах, данс нээх, карт захиалах зэрэг олон үйлдлийг шууд хийх боломжтой боллоо” хэмээн онцолсон.

Харин ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан

Саяхны хийсэн судалгаанаас харахад Монголын нийт хүн амын 86 хувь нь ухаалаг  гар утас ашиглаж байна. Иргэд өөрсдийн амьдралын хэв маягтай холбоотой бүх хэрэгцээгээ гар утас, ухаалаг хэрэгслээр шийдэж байгаа энэ үед бид харилцагчид хэрэгтэй байгаа тэр функцуудыг оруулж өгсөн нь энэ удаагийн шинэчлэлд хийсэн давуу тал болов уу. Жирийн харилцагчдын хувьд хэрэглэхэд илүү хялбар бас найдвартай байх ёстой гэсэн зарчим баримталсан. Харилцагчдын 90-ээс дээш хувь нь интернэт банк болон аппликейшн руугаа нэвтэрч орсны дараа дансныхаа хуулгыг харах, банк дотроо болон банк хооронд гүйлгээ хийх гэсэн гурван гол үйлдлийг хийдэг. Энэ болгон дээр процесс нь илүү ойлгомжтой хялбар болсон. Нөгөө талаар бид “Интернэт болон мобайл банкыг хүн бүр ашиглаж чадна” гэдэг  уриа дэвшүүлсэн. Хүн бүгдийг чаддаг байх албагүй. Харин манай интернэт банк болон аппликейшнийг ямар ч насны хүн хэрэглэж чадна шүү гэдэг мессеж өгөх нь бидний гол зорилго юм” гэж ярилаа.

Шинэчлэгдсэн интернэт банк, KHAN BANK аппликэйшний мэдээллийг ЭНД дарж авна уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Admind duremgui tulaan bish. Duremtei tulaan shu. Duremgui tulaan gej gudamjnii zodooniig heldeg bolhoos. Medleg bish yumaa gehed mongol helee oligtoi surchihaj boldogguimu? hendch hereggui neg site iin admin baij bolno. Gehte chi bas hun yum baiga bizde. Uurtuu anhaaraach!!!
IP:202.131.228.114  2018-10-11 18:33:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.