ОХУ шатахууны үнээ үе шаттайгаар нэмэгдүүлнэ

2018/10/09
Share |
Хүмүүс:
ОХУ шатахууны үнээ үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Өнгөрөгч 9 дүгээр сард ОХУ шатахууны үнийг 10-р сараас эхлэн нэмэгдүүлэх гэж буй талаар тус улсын Сангийн яамны сайтад мэдээлсэн байдаг. ОХУ АИ92 шатахууны үнийг тонн тутамдаа 41ам.доллар, дизель түлшийг 91ам.доллараар тус тус нэмэгдүүлэхээр болсноо зарласан бөгөөд манай улсад шатахууны үнэ хэдийнээ нэмэгдэж эхэлсэн. Тэгвэл энэхүү байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Учир нь тус улс шатахууны үнээ 11,12-р саруудад ч мөн нэмэх төлөвтэй байгаагаа дурдсан бөгөөд ийм байдлаар улсынхаа нийгмийн халамжийг сайжруулах гэнэ. Манай улс литр бензинээ АНУ-тай ижил шахуу өртгөөр худалдан авч буй бөгөөд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар арга хэмжээ авч чадахгүй гэдгээ дурджээ. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хэдийнээ өсөөд эхэлсэн гэх бөгөөд манай улс үүнийг тойролгүй дайраад гарах нь ийн тодорхой болоод байна. 

 

Related image

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж. Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Nymaa nowsh yumaa pruusss awii daa
IP:202.179.27.175  2018-10-15 21:44:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.