Он гарнаас хойш 79 хүүхэд хүчингийн гэмт хэрэгт өртжээ

2018/10/10
Share |
Хүмүүс:
Он гарнаас хойш 79 хүүхэд хүчингийн гэмт хэрэгт өртжээ

Он гарснаас хойш улсын хэмжээнд 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Гэвч энэ ердөө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо юм. Олны нүднээс далд хэчнээн хүүхэд тус гэмт хэргийн золиос болж буй нь тодорхой бус. Тус төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийн дийлэнх хувь буюу 54 хувь нь архины хамааралтай, мөн тодорхой эрхэлсэн ажилгүй этгээдүүд байдаг ажээ. Мөн тус төрлийн гэмт хэргийн ихэнхийг тухайн хүүхдийн зүс таних хүмүүс /26/  үйлдсэн байх бөгөөд  хойд эцэг /9/ , үл таних хүн /8/ тус гэмт хэргийг үйлдсэн байжээ. Үлдсэн хувь нь тухайн хүүхэдтэй ямар нэгэн байдлаар цусан төрлийн холбоотой нэгэн байсан судалгаа гарсан байна.Хүчингийн гэмт хэргийн 70 орчим хувь нь Нийслэл хотод үйлдэгдсэн бөгөөд нийтдээ 31 тохиолдол бүртгэгджээ. Бага насны хүүхдийг хамгаалах хамгийн анхан шатны нэгж бол гэр бүл. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

 

Related image

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Neg udaa huchin hiisen hun dahiad zaaval hiine. Yliig n changalah heregtei. Balair hunii adaguud.
IP:77.180.239.5  2018-10-14 03:50:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.