Гадаадын иргэний гээгдүүлсэн 5320 ам.долларыг эргүүлэн өгчээ

2018/10/11
Share |
Хүмүүс:
Гадаадын иргэний гээгдүүлсэн 5320 ам.долларыг эргүүлэн өгчээ

Өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчих гэж байсан гадаадын иргэн MCCRACKEN SOLCHA-ийн гээгдүүлсэн их хэмжээний валют болон бусад зүйлсийг  аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд олон эзэнд нь эргүүлэн өгчээ. Тус албаны ажилтнууд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх явцдаа эзэнгүй эд зүйлс илрүүлж, зохих журмын дагуу аюулгүй байдлын үзлэг шалгалт хийн, эд зүйлсийн эзнийг нь тогтоон хүлээлгэн өгсөн аж. БНСУ-ын иргэн MCCRACKEN SOLCHA-ийн гээгдүүлсэн цүнхэнд  5230 ам.доллар болон бичиг баримт, бусад зүйлс байсан байна. Тус байгууллагын ажилчид өдөр тутмын үзлэг шалгалтаараа 2-3 зөрчил тогтмол илрүүлдэг бөгөөд тус нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэд ихэвчлэн гар цүнх, тээш, гар утас, түрийвч, зөөврийн компьютер зэрэг зүйлсээ орхигдуулсан байдаг ажээ.

 

Image may contain: one or more people and people standing

 

Image may contain: one or more people

 

Image may contain: one or more people, people standing and indoor

 

Image may contain: 1 person

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Я Яасан сайхан хэрэг вэЬ бүр өмнөөс нь би баярлаад байна.
IP:103.212.117.55  2018-10-11 16:37:49
Zochin Shudraga sayn ajillaj bna, bayarlalaa. Yamarvaa zuilijn ard ulsyn ner bdag.
IP:87.123.194.249  2018-10-11 23:53:36
t ugaasaa kamertai yum chin uguhuus uur arga ugui
IP:202.21.102.226  2018-10-12 09:01:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.