Монгол кино Академийн шагнал хүртжээ

2018/10/13
Share |
Хүмүүс:
Монгол кино Академийн шагнал хүртжээ

Америкийн кино урлаг болон шинжлэх ухааны академиас тодруулдаг  45 дахь удаагийн “Оскарын Оюутны академийн шагнал гардуулах ёслол” өчигдөр /2018.10.12/ болж өнгөрлөө. Тус наадамд манай улсаас "Нүүдлийн эмч" баримтат кино оролцсон бөгөөд  “Олон улсын баримтат кино” төрөлд ялалт байгуулж "Оскар"-ийн шагнал хүртжээ. Тус кинонд дөрвөн улирал хийгээд өдөр шөнийг үл хайхран 10-100 хүртэлх алс суугаа малчин айл өрхүүдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг өрхийн эмчин тухай өгүүлэх бөгөөд нийтдээ 1582 бүтээлээс ийн шалгарч чаджээ. Ингэснээр “Нүүдлийн эмч” кино нь Америкийн кино академийн дээд шагнал болох “Оскар”-т өрсөлдөх эрхтэй болж байгаа бөгөөд киноны найруулагч Б.Март “Бүтээлийнхээ санааг олох амаргүй байсан. Толгойд маш олон санаа эргэлдэж байлаа. Улсынхаа соёл, зан заншлыг дэлхийд таниулахыг үргэлж хүсдэг байсан. Миний эгч эмч. Эгч маань эмч нар хол замыг хэрхэн туулж, өвчтөндөө үйлчилгээ үзүүлдэг тухай ярьсан. Үүнээс нь санаа авч “Нүүдлийн эмч” баримтат кино төрсөн” хэмээжээ. Тэрээр "Хертфордширийн их сургууль"-ийг кино, телевизийн урлагийн мастераар төгссөн бөгөөд түүний тухай олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон дурдаж эхэллээ. 

 

Mart Bira

 

No automatic alt text available.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Agluu Yasan nuguu gavyat, terguunii mahan tolgoinuud hetsuu baigaa biz? Aliv ene emegteid ter tsol gunshin zadgai heden haltar tugruguu uguud hudlaa poprood samuuraad awtsgaa.
IP:202.9.40.102  2018-10-14 20:10:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.