Топ модель Э.Сэлэнгийн ”бялуурам” хайрын эзэн

2018/10/15
Share |
Хүмүүс:
Топ модель Э.Сэлэнгийн ”бялуурам” хайрын эзэн

Топ модель Э.Сэлэнгэ Монголын урдаа барьдаг чадварлаг моделиудын нэг. Эйфлийн цамхгийн өмнө сүйн бөгж хүлээн авч байсан тэрээр сайн найзыгаа амьдралынхаа ханиар сонгосон нэгэн. Түүний нөхөр Б.Одбаяр хэмээх залуу байдаг бөгөөд хувийн компаниа удирдан авч яваа чадварлаг залуу. Загварын тал дээр тун ч мэдрэмжтэй тэрээр "Street Fashion" чиглэлийн гэрэл зураг авч эхэлжээ. Одоогийн байгаа амьдралдаа тун ч сэтгэл хангалуун байдаг хосууд нэг нэгэнгүйгээрээ амьдралыг төсөөлж чаддаггүй гэх бөгөөд топ Э.Сэлэнгэ хайрандаа ёстой л "бялуурч" явдаг гэнэ лээ. Харин түүний нөхөр Б.Одбаяр "Миний амьдралд байж болох хамгийн сайн эхнэр, ээж бол Сэлэнгээ юм болов уу гэж би боддог. Би өөр хэн нэгэнтэй нийлээд амьдралаа үргэлжлүүлсэн бол Сэлэнгээгээс илүү ээж, миний хань байх хүн олдохгүй болов уу, намайг ингэж халамжилдаг хайрладаг, ойлгодог тийм хүн байхгүй, энэ хорвоод. Үүнийг би өдөр болгон мэдэрдэг" хэмээсэн байна. Хосууд тун удахгүй залууст зориулсан загварын влог хөтлөж эхлэх гэж буй бөгөөд хосуудыг хамтдаа хийх хоббитой байхыг зөвлөн өөрсдөө ийн хэрэгжүүлж эхэлжээ. 

 

Image may contain: 2 people, people standing

 

Image may contain: one or more people, people standing, shoes and outdoor

 

Image may contain: 1 person, sunglasses

 

Image may contain: 1 person, standing, sunglasses and outdoor

 

Image may contain: 2 people, people smiling, people standing, outdoor, water and nature

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!