Марк Цукербергийн хэрэглэдэг байсан ”Unsend” товчийг хүн бүр хэрэглэдэг болно

2018/10/16
Share |
Хүмүүс:
Марк Цукербергийн хэрэглэдэг байсан ”Unsend” товчийг хүн бүр хэрэглэдэг болно

Монголчуудын дунд өргөн хэрэглээ болсон Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг тун удахгүй олон нийтийг "Unsend" товчлуурыг хэрэглэх боломжтой болгож магадгүй тухай эх сурвалжууд дурдаж эхэлжээ. Хэн нэгэнрүү илгээсэн зурвасаа нөгөө хүн нь хүлээн авахаас өмнө устгах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Тэгвэл эдгээр хүмүүст "Unsend" товчлуур хэрэг болох нь ээ. Тус товчлуурыг өмнө нь зөвхөн Марк Цукерберг болон тус компанийн удирдах зөвлөлийн ажилчид л хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь өнгөрөгч дөрөвдүгээр сард ил болсон. Аюулгүй байдлаа хангах үүднээс хэрэглэдэг байсан тус товчлуурыг тун удахгүй олон нийтийн хэрэглээ болгох гэж буй бөгөөд явуулсан мессэжэндээ санаа зовох шаардлагагүй болох нь ээ. Фэйсбүүкээс бусад мессэж илгээдэг аппликэйшнүүд энэхүү товчлуурыг хэдийнээ ашиглаж эхэлсэн бөгөөд фэйсбүүкийн хамт олон ч үүнээс хоцрохыг хүссэнгүй бололтой. 

 

Image result for unsend message

 

No automatic alt text available.

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.