Дуучин Г.Ариунбаатар Ази, Европын ”АСЕМ”-д бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ

2018/10/17
Share |
Хүмүүс:
Дуучин Г.Ариунбаатар Ази, Европын ”АСЕМ”-д бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ

Монгол улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа дуурсгаж яваа дуучин МУГЖ Г.Ариунбаатар Ази, Европын дээд хэмжээний уулзалт болох "АСЕМ"-ийн хүрээнд өөрийн бие даасан тоглолтыг толилуулахаар болсон байна. Энэхүү саналыг Бельги улсын зүгээс түүнд тавьсан бөгөөд Г.Ариунбаатар хэдийнээ бэлтгэлээ ханган аян замдаа гарчээ. Энэ тухайгаа тэрээр "Бельги улсын нийслэл Брюссель хотод зохиогдож буй Ази, Европын дээд хэмжээний уулзалт "АСЕМ"-ын хүрээнд миний бүтэн концертыг тоглуулах саналыг Бельгийн талаас гаргаж багш бид 2 Монголдоо бэлтгэлээ хангаад өнөөдөр аялалдаа гарах гээд байж байна аа. Миний хувьд эх орныхоо урлаг соёл , Монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан сурталчлах бас нэгэн чухал арга хэмжээ болж байгаа учраас хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг Өндөрт өргөөд гоё концерт тоглоод ирнэ ээ" хэмээсэн байна. Дэлхийн дуурийн дуулаачдын дунд зохион  байгуулагддаг бүхий л төрлийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан тэрээр энэ удаад дахин сонгодог урлагийн гайхамшгийг дэлхий нийтэд мэдрүүлэхээр болжээ. 

 

Image may contain: 1 person, smiling, text

 

Image may contain: 2 people, people smiling, people sitting and indoor

 

Image may contain: 1 person, smiling, standing and indoor

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Ene neeree gerel tsatsruulsan zaluu shuu. Iim saihan huu turuulsen buyan zaya tuguldur eej aavd ni sain saihniig husie.
IP:133.82.251.247  2018-10-17 15:17:45
Hi Tiim shuu. Harin han l muutai ym daa zailuul.
IP:49.0.218.96  2018-10-17 23:09:51
Оогий Сайн хүн муу ханьтай байх юм да .
IP:66.181.185.122  2018-10-17 23:51:10
Зочин WOW. Сүрлэг сайхан Гавьяатдаа БАЯР хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе. МОНГОЛ гэсэн сайхан нэрээ ертөнцийн чихэнд, дэлхийн сонорт олон сайхан дуу, авьяас, хөдөлмөрөөрөө байнга дуурсгаж байдаг таниар Монголчууд бид үргэлж бахархдаг шүү. Сайн сайхныг хүсье.
IP:59.153.114.141  2018-10-18 00:44:42
Жаргал Овоотэйгээ дэндуу адилхан .Овоонь сайхан дуулдаг хун байсан. Дуудээ амжилт хусье.
IP:43.242.243.210  2018-10-18 06:15:12
uran buriadiin teatraasaa hoogdson gd bh um .unen umuu? teged barag zavtai bolood aviyaslag mglchuud hotlood bgaanmuu
IP:150.129.143.232  2018-10-18 14:01:32
ЗОЧИН АМЖИЛТ ХҮСЬЕ.
IP:202.179.26.8  2018-10-18 14:27:17
ww их зөв яриа хөөрөөтэй мундаг залуу бна лээ шүү
IP:66.181.164.89  2018-10-18 16:08:56
Q Delhiid gaihagdah hun ingeed del sul aahar shaahar yum hiigeed l yvhiimdaa,
IP:64.119.22.7  2018-10-18 17:36:48
xxx Emegtei hund gar hurdeg sul taltai.Busdaaraa dajgui yum shig bgan
IP:103.229.121.6  2018-10-22 16:44:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.