Жүжигчин Ц.Алдармаа ял эдэлж байгаа гэв үү

2018/10/17
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ц.Алдармаа ял эдэлж байгаа гэв үү

Монголын хошин урлаг хэмээх их айлд цоо шинэ өнгө төрх нэмэн орж ирсэн залуу жүжигчин Ц.Алдармааг одоо бол танихгүй хүн ховор. Арван жилийн сурагч байхдаа загвар өмсч явсан гэх тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэнг дуурайж жүжигчний мэргэжил эзэмшихээр шийдсэн гэдэг.  Урлагийнхан дундаа царай зүс, бие хаагаараа олон ч хүний харцыг булаадаг нь түүнийг хэл амны бай болгодог нь ч нууц биш.Хэсэгтээ хошин урлагаасаа хөндийрч, айлын сайн эзэгтэйн үүрэгтээ ханцуй шамлан ороход түүнийг тайзан дээрээ эргэн ирэхгүй хэмээн бодогчид цөөнгүй байлаа.

Харин жүжигчин Ц.Алдармаа “Ядуугийн зовлон-2”-оор урлагтаа, ялангуяа дэлгэцийн бүтээлд эргэн ирж буйгаа сүр дуулиантайгаар зарласан юм. Төд удалгүй “Маш нууц” киноны хоёрдугаар анги буюу “Байтаг богд” уран сайхны кинонд тоглож, хэр чадвартай жүжигчин бэ гэдгээ батлан харуулсан гэхэд хилсдэхгүй биз ээ.  Учир юу гэвээс, тэрээр Монголын Оскар гэгддэг “Academy Awards-2018”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорсон юм.Үе үехэн тэсрэлт хийгээд авдаг жүжигчин бүсгүйг ШОРОНД оржээ гэх мэдээлэл тархжээ. Энэ нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч, үзэгчдийн дунд эрэлттэй байгаа “Нинжин сэтгэл” уран сайхны кинонд шоронгийн хоригдлын дүр бүтээсэнтэй нь холбоотой аж. 


 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
xxxx Ai medehgui onigor nudtei undur gorzgor bor huuhen l haragddag sh tee.Tsarai ni saihangui ch undur turanhai bietei yumaa
IP:64.119.16.71  2018-10-17 11:38:38
tuya saihan ohin gynhsan saihan
IP:150.129.142.5  2018-10-17 14:09:28
Zaya Jujigchin hun uuriinhuu ireeduig zugnudug ium udahgui ene har huuhen tiishiigee uavna shdee
IP:109.41.128.79  2018-10-17 21:01:07
i love pron TmCEzK Thank you ever so for you blog article.Thanks Again. Great.
IP:89.28.10.242  2018-12-21 16:59:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.