”Ханару” дэлгүүрийг 20-25 сая төгрөгөөр торгоод өнгөрөх үү?

2018/10/17
Share |
Хүмүүс:
”Ханару” дэлгүүрийг 20-25 сая төгрөгөөр торгоод өнгөрөх үү?

Сүүлийн хоёр хоногт "Ханару" хэмээх Солонгос улсын сүлжээ дэлгүүрийн тухай дуулиан иргэдийг бухимдуулаад буй билээ. Өнөөдөр тус дэлгүүртэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал НМХГ-аас хийсэн бөгөөд тус дэлгүүрийг урьдчилсан байдлаар 20-25 сая төгрөгөөр торгохоор болоод буй гэнэ. Манай улсад мөрдөгдөж буй хуулиар тус байгууллагыг зөрчлөө арилгах юм бол үйл ажиллагааг нь хэвийн ажиллахыг зөвшөөрдөг аж. Иймээс хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнүүдээ худалдаалахаа больсон тохиолдолд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх боломжтой бөгөөд шалгалтын ажил үргэлжилж буй гэлээ. Тус дэлгүүр нь манай улсад үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацааг үдэж буй бөгөөд энэ хугацаанд хэдий хэр хүн хохирсныг хэн ч таашгүй. Харин НМХГ-аас хийсэн мэдэгдэлд одоогийн байдлаар хордсон, өвчилсөн хүн гараагүй гэх бөгөөд цаашдаа үзлэг, шалгалтыг мэдэгдэлгүйгээр гэнэтийн байдлаар хийх нь зохистой хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Тус дэлгүүр нийтдээ 14 газар түгээлт хийсэн гэх бөгөөд тус байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан аж. Он гарснаас хойш нийтдээ дөрвөн удаа Монгол улсын хил гаалиар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирсэн тус дэлгүүр хил гаалийн зөрчилгүй гарсан байна. Учир нь чингэлгийн үүдэн хэсэгт чанарын шаардлага хангах бүтээгдэхүүнээ өрөн хил гаргадаг байсан бөгөөд хийсэн шинжилгээ дүгнэлт мэдээж асуудалгүй гардаг байсан аж. "Ханару" дэлгүүр ийн торгууль төлөн зөрчлөө арилгаад эргэн үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй болоод буй гэнэ. 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
100сая Арайчдээ 20сая бхдаа яадгийн 100саяар торгоод монголоос зайлуулаачэээ наад новшооо.юун үйл ажиллагаа сэргээх вэ новш гэж...
IP:64.119.23.223  2018-10-17 11:35:51
zochin shorond hiigeechee
IP:202.70.42.130  2018-10-17 11:59:00
zochin odoo ingeeed yavtsgui bolj bgaashde. nutag ruugaa zailbal taarna
IP:202.70.42.130  2018-10-17 12:00:12
З Одоо ажилчдаас мэдээлэл худалдаж авдаг болмоор юмаа. Хугацаа дууссан эм, хүнсний бүтээгдэхүүний огноог сольвол мэдээлээл шагнал авдаг болмоор юм
IP:202.126.89.211  2018-10-17 12:53:55
Авилга 20 сая юу ч биш. Мэргэжлийн хяналтынхан авилга авч дээ. Хяналтынхан ингэж л ард иргэдээ доромжилж байдаг хүмүүс шүү дээ. Бусад хүнсний дэлгүүрүүдийг шалгах хэрэгтэй. Хороололын Оргил дэлгүүр бас хугацаа дууссан чихэр, өглөөний хоолыг хайрцагнаас нь гаргаад худалддаг. Бас 120,000т байдаг Америк барааны дэлгүүр хугацаа дууссан чихэр шоколадыг уут, хайрцагнаас нь гаргаж жижиглэнгээр, боож зардаг. Жижиглэж савлаж зарж байгаа чихэрүүд ихэнх нь хугацаа дууссан,Хугацаа ерөөсөө тавьдаггүй. Шалгаарай.
IP:202.179.24.55  2018-10-17 16:53:42
Yun torgoh Юун торгоод өнгөрөх юу яриад байгаан. Ард иргэдийг ингэж их хорлож хордуулж өвчинд бариулж байхад яахаараа торгоод өнгөрнө гэж вэ. Бид солонгос явж эмчилүүлхэд хөөрхий манай хугацаа дууссан хогыг идээд ийм болсон юм гээд 1 вон хасах болов уу Одоо энэ алдаан дээр нь бүх хөрөнгийг нь хураагаад монголд дахин орж ирэхгүй болтол нь хөөх, эсвэл шоронд хорьвол хууль цаазаа мэддэг улсын иргэд айгаад бусад нь ийм асуудал гаргахаа болино ш дэ. Бид шиг дөргүй мал шиг улс биш, хуулиа дээдэлж амьдардаг улс ш
IP:202.131.245.58  2018-10-17 18:39:11
kuee neeree huuli ni tiim bgaa yum chini yahiin. buh zurchil deer ni arga hemjee tootsohod tiim bno. Muruuruu ajlaa hiideg olon alban haagchid bgaa. Dandaa huniig avilgal avdag gej hardahaa bolimoor yum. Buren zogsooh huuli erh zui bdaggui huuliaraa. Yur ni gadnii importiin buteegdehuun, restoranaar uilchluulehee l bolichih heregteishd, undserheg bh heregteishd.
IP:122.201.31.83  2018-10-17 19:25:35
Mongol Hahuuli avaad torgoson ner zuugeed ongorooh ni. Mongolchuud bid ingeed l havdraar ovdood baigaa ni hahuuli avsan hil gaaliinhan, shulagch gadnii luivarchdaas bolj baigaa yum. 20 saya yu ch bish shuu, humuusiin eruul mended hund hohirol uchruulsan, zanalhiilsen gej ter darga daamal ezentei ni shorond yavuulmaar yum. Ter solongos ezen, mongol darga daamliinh ni photo g niited zarlaach. Chimeegui aluurchid chini ed nar yum shuu..
IP:176.127.72.112  2018-10-17 23:06:44
Bi Olon jil mglchuudiig horduulsan shdee bid chin iim hymdhan amitai humuus gejuudee
IP:66.181.191.177  2018-10-20 12:20:59
Ackmvdaz As she take revenge on former obaryu?, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 445635-Расписание-а втобусов-от-мясо комбината raspisanie_avtobusov_ot_miasok ombinata, http://archive.is/Iqoin Earn_to_die_2_na_android_polnu iu_versiiu, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 447250-Драйвер-viewsoni c-va1903wb draiver_viewsonic_va1903wb, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 446226-Скачать-блок -лаунчер-про skachat_blok_launcher_pro, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 443523-Галимжан-ибр агимов-алмачуар- на-русском galimzhan_ibragimov_almachuar_ na_russkom, http://www.hongfire.com/forum/ forum/hongfire-community/the-c ommunity-centre/help-support/6 443487-Дп-скачать-с
IP:37.230.212.81  2018-10-22 14:13:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.