Өмнө нь туршиж байсан утаа шүүгч амжилттай болсон уу?

2018/10/17
Share |
Хүмүүс:
Өмнө нь туршиж байсан утаа шүүгч амжилттай болсон уу?

Хүйтний ам наашилж өвөл юу юу хаяанд ирсэн энэ үед хүн бүр л утааны тухай сэтгэл зовнин алхаж буй биз ээ. Манай улс 2019 онд агаарын бохирдлыг бууруулах 154 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй бөгөөд үүнээс 54 тэрбум төгрөгөөр утаа шүүгч болон бүрэн шаталтыг дэмжигч төхөөрөмж суурилуулахаар болоод буй. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ үүнийг богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах арга хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн бөгөөд хэрэв үр дүн гарахгүй бол хариуцлагаа хүлээнэ хэмээгээд буй. 

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд буй бөгөөд мөн 3000 айлын янданд утаа шүүгч суурилуулж үлдсэн айлуудыг шахмал түлш хэрэглэхийг санал болгоод байгаа. Гэтэл манай улс 2012 онд мөн л утаа шүүгчийг туршиж байсан удаатай бөгөөд БГД-ийн 1000 гаруй айлд суурилуулсан утаа шүүгч нь хэдхэн хоноод хэрэглээнээс гарсан байна. Тус утаа шүүгч нь их хэмжээний хөө тортгийг өөртөө татан битүүрдэг учир иргэд тэр бүр авч хөөлөөд байж чаддаггүйгээ дурджээ. Ингээд тус шүүгчийг яндангаасаа авч хаян жорлонгийн агааржуулагчид суурилуулсан байх бөгөөд дахин энэ төрлийн арга хэмжээ авч буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Харин бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмжийг БНХАУ-ын дэлхийд тэргүүлэгч брэнд HAIER групптэй хамтарч ажиллахаар болоод буй бөгөөд бүтээгдэхүүний чанар болон баталгааг HAIER групп хариуцна гэдгийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан хэлэв. Үүнийг хэрэглэсэн айлын нэг сарын цахилгааны төлбөр дээр 22,000 төгрөг нэмэгдэхээр болоод буй. Үүнээс үзэхэд их хэмжээний мөнгө мөн л салхинд хийсэх магадлалтай бөгөөд хэрэв шүүлтүүр хэрэгцээгүй болж төхөөрөмж хангалттай хэмжээнд бүрэн шаталт бий болгож чадалгүй иргэдийн халааснаас мөнгө урсгаж эхэлбэл Н.Цэрэнбат ямар хариуцлага хүлээх вэ? Ердөө суудлаасаа огцроод үлдэх бол түүнд энэ төрлийн бизнес тун ч ашигтай үлдэх нь ойлгомжтой. Харин бүтэн нэг жил аюулт утаатайгаа, аймшигт өвчинтэйгөө үлдсэн хирнээ халааснаасаа мөнгө урсгасаар байсан иргэдийн хохирлыг хэн хэрхэн барагдуулах вэ? 

 

 

Image may contain: indoor

 

 

 

 

 

 

Б.Болор

 Эх сурвалж: Factnews.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.