Амиа алдсан цагдаагийн гавлын яс цуурч, тархи нь бяцарсан байжээ

2018/10/18
Share |
Хүмүүс:
Амиа алдсан цагдаагийн гавлын яс цуурч, тархи нь бяцарсан байжээ

Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг саатуулах үедээ хүнд гэмтэл авч улмаар амиа алдсан цагдаагийн алба хаагчийг маргааш Цагдаагийн газрын байрнаас эцсийн замд нь үднэ. Тэрээр сэжигтнүүдийн машинд чирэгдэн хүнд гэмтэл авсан бөгөөд түүний гавлын яс цуурч, тархи нь бяцарсан бөгөөд улмаар тархинд нь харвалт өгч ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болсон хэдий ч хагалгааны дараах хүндрэлээр нас барсан тэрээр 41 настай байсан бөгөөд ард иргэдийн зүгээс түүний гэр бүлд тусламж үзүүлэхийг уриалж буй. Цагдаагийн албаны тухай хуульд “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” хэмээн заасан байдаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Цагдаагийн газраас ар гэрийнхэнд нь дэмжлэг,  тусламж үзүүлж байгаа ажээ. 


 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Ugluu ineegeed garsan aav ni, hani ni, huu ni, ah ni , alban haagch niergeed orood irehgui baih shig haramsal haruusal garz haana baih bilee dee Emgenel i;erhiil;ye
IP:182.160.36.15  2018-10-18 23:17:32
huuli Цагдаагийн алба чин шударгаар биелүүлжээ...
IP:66.181.188.76  2018-10-22 00:34:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.