Марк Цукербергийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү?

2018/10/19
Share |
Хүмүүс:
Марк Цукербергийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү?

Өнгөрсөн сарын сүүлээр 90 гаруй сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хакеруудад алдаж  багагүй шүүмжлэлд өртсөн Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергийг тус компанийн хувьцаа эзэмшигчид огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь энэ тухай асуудал 2017 онд яригдаж байсан удаатай бөгөөд тухайн үед түүний нөлөөлөл их байсан учир түүнийг огцруулаагүй байна. Энэ удаад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг 2019 оны тавдугаар сард компанийн хувь эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд хараат бус ТУЗ байгуулж, компанийн дотоод хяналтыг сайжруулах хүсэлтэй байгаагаа хөрөнгө оруулагчид илэрхийлсэн байна. Хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах тал анхаарлаа хандуулан ажиллах болсон тус компани хангалттай хэмжээнд ажиллахгүй байна хэмээн хувьцаа эзэмшигчид нь үзэж буй бололтой. Тус компани энэ оны эхний улиралд 200 гаруй аппликейшний үйл ажиллагааг зогсоож хагас тэрбум гаруй хуурамч аккаунтыг хэрэглээнээс гаргасан байна.

 

Image result for марк зукерберг

 

Image result for марк зукерберг

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
HAHAHA TANAI SITED HETERHII AHADSAN MEDEELEL BH SHIG BNA DAA ANDAA
IP:202.179.31.85  2018-10-19 14:31:51
kkkkk ingetlee bayjchaad delhiigeer tenej oor zuild huchee sorioo tsuker naizaaa
IP:203.91.115.41  2018-10-20 11:35:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.