195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ

2018/10/20
Share |
Хүмүүс:
195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ

"Оюунлаг" сургуулийн Ерөнхий захирал Д.Батсайхан сургуулийнхаа ойролцоох 150 м замыг 190 сая орчим төгрөгөөр засварлажээ. Хувийнхаа зардлаар сургуулийнхаа ойр орчмын иргэд болон сурагчдад таатай орчин бүрдүүлж өгсөн түүний тавьсан замыг гурав хоногийн дараа сүйтгэсэн байх бөгөөд тэрээр үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Чухам хэн, ямар зорилгоор ийнхүү тавьсан замыг нь сүйтгэсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ тухай Д.Батсайхан "13-р хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122-р цэцэрлэг, Хос өргөө хотхон, Оюунлаг сургууль,67-р байр хүртэлх орчны авто болон явган зам нь үнэхээрийн тоосжилт ихтэй, шавар шавхай, энхэл донхол ихтэй шороон зам байлаа. Ийм 150м урттай замыг би өөрийнхөө /Оюунлаг сургууль/ хөрөнгө 195 сая төгрөгөөр бүтээн байгуулаад 3 хоногийн дараа ингэж эвдэж сүйтгүүлсэндээ иргэн хүний хувьд үнэхээрийн гомдож байна. Бидний цөөхөн Монголчууд ХИЙЖ байгаа нэгнээ дэмжиж сэтгэлийн дэм өгөхийн оронд муу хэлж адгийн новш болгодог эсвэл хүний хийсэн бүтээснийг аливаа нэгэн зорилгоор өөрсдөө хийсэн мэт жүжиг тавьдаг , байдлаа боливол ямар вэ. Би үүнийг хийхийн тулд төр засгаас хотын удирдлагаас мөнгө нэхээгүй олон түмнийхээ төлөө сэтгэл гарган хийсэн иргэн хүний хандив гэж ойлгож байна. Одоо хар, дайн дажингийн хөлд нэрвэгдсэн газар орон шиг болжээ. Сэтгэл өвдөж байна...Сургууль цэцэрлэг, хорооллын минь орчин цэвэр цэмцгэр сайхан байгаасай гэж сэтгэл гарган хувийнхаа 195 сая төгрөгөөр замын компаниар хийлгэсэн бүтээн байгуулалтыг минь 3-хан хоногийн ойн дээр нь ингэж сүйтгэхийн мэдсэн бол өөр шигээ өнчин өссөн зовлонт нэгэндээ тусалдаг байж дээ" хэмээжээ. Оршин суугчид ч үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү үйлдэлдээ тайлбар хийхийг хүссэн байна.



Image may contain: outdoor

 

Захирал Д.Батсайхан: 

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

Image may contain: one or more people and outdoor

 

Image may contain: outdoor

 

Image may contain: outdoor

 

No automatic alt text available.

 

Image may contain: one or more people, people standing and outdoor

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
123 Huulhan ene gemt etgeediig olj hariutslaga toitsuulaarai. Huuhded eeltei hot zam hotoo yanzalaj baihad mal negiig ingej davraaj bolohgui
IP:66.181.161.43  2018-10-20 14:26:32
Chimed Yagaad iim muuhai bdag um ve tsetserleg surguuliin huuhed zamaar huuhduud irged tseverhen gudmaar yavj bolohgui um uu
IP:66.181.166.81  2018-10-20 14:57:40
Naraa Uneheer buteen baiguulalt hiisen bainlee mash bayarlaj yavnaa. Hiisen buteen baiguulaltiig bitgii sunuuguuch teneguud ee.
IP:64.119.20.67  2018-10-20 18:36:13
!!!!?????? хүний ёсноос гажууд ийм юм хийдэг хүн байдаг аа бас!!!!!Мэдэхгүй ээ, яаж ч оролдоод ойлгох юм алга!!!!! Энэ бол хүн дүрстэй адгуусны хийсэн ажил байнаааааа
IP:84.187.232.104  2018-10-20 18:43:37
зочин Хотын дарга тэнэг батболд .бас баярхүү.гантөмө
IP:202.9.43.48  2018-10-20 19:11:58
ням өөрийнхөө сургуулийн орчин болон бусдад ээлтэй хувийнхаа хөрөнгөөр тавьсан замыгэвдсэн этгээд олж төлбөр нугалж төлүүлж тэр газрыг ашиглахаар эзэмшсэн бол цуцалж тэнд эвдэрхий гражын зөөлгөж зогсоол байгуулах хэрэгтэй
IP:139.5.216.90  2018-10-20 19:30:25
Zochin Yaj bgaam boloo. Yagaad iim muukhai uildel hiine ve? Mongolchuud tsuukhun shuu de. Bidend buteen baiguulalt hiij bgaa negiigee demjih heregtei bna shuu de.tegej baij l tamiin togoinii ulgereesee garna shuu de. Uneheer haramsaj bna. Yana da.
IP:172.58.47.86  2018-10-21 02:18:38
zochin yamar novshiin amitan ingedeg bnaa kamar l hereg boloh baijee saihan zamtai bolood bayrlaj bsan yumsan
IP:182.160.0.66  2018-10-21 07:36:13
Galzuu Mongol Zozo tegeed ingej evdej baihad n medej hardag hun baihgui jinhene darvaanuuddin divaajin galzuu uls iomaa.
IP:202.9.40.102  2018-10-21 12:46:12
өөө дурак сайхан замтай болгож дээ гэж баярлаж байсан чинь энэ суман гүн гэж одооо яадаг мууу ”суман гүн”-ий сум нь гүн шигдсэн дуракуууд вэ?
IP:202.131.231.158  2018-10-22 09:51:02
өөө дурак сайхан замтай болгож дээ гэж баярлаж байсан чинь энэ суман гүн гэж одооо яадаг мууу ”суман гүн”-ий сум нь гүн шигдсэн дуракуууд вэ?
IP:202.131.231.158  2018-10-22 09:51:39
Dandar fbhdvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvv vvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvv vvvvvvvv
IP:202.131.225.150  2018-10-22 12:08:24
С Сайхан замтай боллоо гэж баярлаж байсан. Үнэхээр хэрэгтэй зам тавьж агсөн. Хэргийн эзнийг олж заавал шийтгэлийг аь оногдуулах хэрэгтэй
IP:66.181.176.197  2018-10-23 20:03:38
Zochin Duurgiin ard irgediin tuluul bolj songogdson gishuud ene asuudal deer sanaa tavij naashtaigaar shiidver gargaj uguuch ee.
IP:103.26.193.109  2018-10-23 22:22:26
Хос Өргөө Яаж ч харсан зам тавиад өгч байхад эвдэж байгаагийн талд хууль үйлчилж байна гэж бодохоор л нийгэм хаашаа явж байна вэ? Энэ асуудлыг нэг тийш нь шийдэж иргэд оршин суугчдынхаа талд байна гэж итгэж байнаа
IP:202.9.42.40  2018-10-24 19:02:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.