2008-2016 онд нийтдээ 516 орчим тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулжээ

2018/10/23
Share |
Хүмүүс:
2008-2016 онд нийтдээ 516 орчим тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулжээ

Өнөөдөр Үндэсний аудитын газраас 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлуудын үр дүнгийн тайланг мэдээллээ. Манай улс 2008-2016 оны хооронд улсын төсвөөс нийтдээ 164,1 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулсан гэх бөгөөд энэ ердөө манай улсаас гарсан мөнгө аж. Харин 104,7 сая ам долларын зээл болон 48,6 сая ам долларын буцалтгүй тусламж зэргийг мөн энэ чиглэлд зарцуулсан гэх бөгөөд хөрөнгө оруулалт авсан төслүүдийн гүйцэтгэлийг нэгтгэн дүгнээгүй, мөн төсөл хэрэгжсэний дараа агаарын чанарын шалгалтыг нэгтгэн дүгнээгүй зөрчил илэрчээ. Агаарын бохирдолд зарцуулсан нийт хөрөнгийн 21 хувийг шахмал түлшний цогцолбор барих, түүнийг өргөжүүлэхэд зарцуулсан бол 22 хувийн сайжруулсан зуух үйлдвэрлэхэд зарцуулжээ. Мөн 14 хувийг нам даралтын зууханд шинэчлэлт хийхэд, 10,9 хувийг сайжруулсан түлш болон агуулахын зардал гэх мэт бусад зардалд зарцуулжээ. Эдгээр ажлууд агаарын бохирдлыг бууруулах ажилд төдийлөн үр дүн өгөөгүй бөгөөд холбогдох байгууллагууд хийгдсэн ажлуудыг дүгнэдэггүй болон тоон мэдээллийг зөрүүтэй гаргадаг зөрчил гаргасан нь эргээд хардлага төрүүлж эхэллээ.

Бүхэл бүтэн найман жилийн хугацаанд зөвхөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төсөвлөсөн мөнгийг эдгээр зүйлсэд удаа дараа тайлан тооцоогүй зарцуулсан нь хэн нэгний бизнесийг удаа дараа дэмжсэний нэг илрэл байж болох. Учир нь энэ хугацаанд гэрээ байгуулж хөрөнгө оруулалт авсан шахмал түлшний компаниуд хийх ёстой ажлынхаа ердөө 20 орчим хувийг л хийсэн байдаг аж. Мөн утаагүй зуух нэрийн дор иргэдэд хөнгөлөлттэй үнээр шахсан зуух нь ердийн зуухтай адил утаа гаргах болсон бөгөөд энэ нь тус ажлуудыг ямар ч үр дүнгүй явагдаж байсны тод илрэл болжээ. 

Тус найман жилийн хугацаанд агаарын бохирдолд зарцуулсан гадаад /352.5 тэрбум/ болон дотоод/164.1 тэрбум/ нийтдээ 516 тэрбум шахам төгрөг эргээд утаа болон иргэдэд иржээ. Үүнд ямар нэгэн байгууллага, эрх мэдэлтэнд тооцсон хариуцлага харамсалтай нь байхгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат энэ жил 54 тэрбум орчим төгрөгөөр дахин төхөөрөмж болон шүүлтүүр айлуудын янданд суулгах төлөвлөгөө гаргаад буйгаа мэдэгдсэн. Харин тус мөнгөөр иргэдийг орон сууцанд оруулбал 900 айлын орон сууц барьж, 4000 айлын байрны урьдчилгаа өгөх боломжтой хэмээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зарцуулсан 516 тэрбум гаруй төгрөгөөр ойролцоогоор 9000 айлыг орон сууцжуулж 40000 айлын урьдчилгаа төлөх боломжтой байж. Одоогийн байдлаар авч буй богино хугацааны агаарын бохирдол бууруулах ажил ийн жил бүр үргэлжилж тодорхой хэдэн хүмүүсийн бизнесийг дэмжсээр байвал манай улс хэзээ ч агаарын бохирдлоосоо салахгүй нь бололтой. 

 

 

Related image

 


 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ану Энэих мөнгөөророн сууцбарьсанбол утаагаль эртшийдэхбайсан
IP:49.0.219.153  2018-10-23 13:32:32
zochin setgelgvi har nowshnuud uneheer utaa buuruulahadzartsuulsan bol utaagvi boloh k bsan bh da
IP:103.212.116.178  2018-10-23 14:18:46
zochin zartsuulsan l bainashde kk
IP:202.131.226.221  2018-10-23 16:23:33
Гомо дарга нараа Гэр хороололыг орон сууцуулах нь зөв шүү. Яндан шүүлтүүр утаагүй зуух. Залилангийн яриагаа боль
IP:103.229.121.164  2018-10-23 17:51:55
333 m2 ni 1 saya bhaar hyamd oron suutsnuudig barih heregtei l dee, tegeed yandangiin utaa gargaj baigaa ailuudaa neg bol shaardlaga hangasan utaagui halaalt heregleh esvel 1 saya tug nii oron suutsand or gesen songolt ugch niitiin erh ashgiin tuluu shahalt uguh heregtei baih yum.
IP:209.167.52.34  2018-10-24 01:57:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.