Э.Бат-Үүлийн хамгийн их харамсдаг зүйл

2018/10/23
Share |
Хүмүүс:
Э.Бат-Үүлийн хамгийн их харамсдаг зүйл

Ардчиллын алтан хараацай нарын нэг УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл одоогоор аж ахуй эрхэлсэн шиг хөдөө амьдрах болсон. Олон ч жил улс төр хийж сайн, муу бүхий л зүйлстэй хутгалдаж явсан тэрээр Их Хурлын гишүүдийг "Үндсэн хуулиа мэддэггүй" хэмээн шүүмжилжээ. Мөн төр барилцаж байсан хугацаандаа хийсэн хамгийн харамсаж буй зүйлээ нэрлэсэн бөгөөд энэ тухайгаа "Би зориуд хэлмээр байгаа юм. Би яг үнэнийг хэлье. Энэ үндсэн хуулийг их хуралд байгаа гишүүдийн 80 хувь нь уншаагүй байгаа. Энэ үндсэн хуулиа засгийн газрын гишүүд ч мэдэхгүй. Сүүлийн 28 жилийн том архив нь би юм шүү дээ. Тиймээс би алдаа оноо бүх юмыг нь гадарлана. Би одоо болтол харамсдаг юм нь тэр Энхсайханыг огцруулж намын засаглалыг тогтоосон тэр мөч. Энхсайхан намын биш зүгээр ерөнхий сайд байсан. Тэгэхэд нь бид намын үгэнд орсонгүй гээд  огцруулсан. Эндээс намууд гаарах ажил эхэлсэн. Би хүчээр намынхаа, өөрийнхөө хүнийг тавьдаг туршлагыг мэдэх хүний хувьд эрх мэдлийг тэгж өгч болохгүй" хэмээсэн байна. Гишүүд заримдаа өөрсдөө ч мэдэхгүй шийдвэр гаргадгийг хэлсэн тэрээр өөрийнхөө хийсэн алдааг ийн хүлээн зөвшөөрчээ. Манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор "дарангуйлал" үүснэ хэмээн үзэж буй ажээ. 

 

Related image

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin zov um ridag taniig demjdeg chuu
IP:202.179.24.56  2018-10-24 15:58:30
1 ene tsagaanii usiig hus
IP:183.177.98.238  2018-10-25 08:44:41
Би адгийнмууёрынцагаантолгойтшүүдээсоциализмыгих муулдагбилүүөөрөө30ааджилдюубүтээгээдгийгүүлэвхагартлаабаяжаабиздээнүдэндхүйтэнАрдчилалярьсанАлуурчин
IP:202.9.41.55  2018-10-25 10:10:00
Би адгийнмууёрынцагаантолгойтшүүдээсоциализмыгих муулдагбилүүөөрөө30ааджилдюубүтээгээдгийгүүлэвхагартлаабаяжаабиздээнүдэндхүйтэнАрдчилалярьсанАлуурчин
IP:202.9.41.55  2018-10-25 10:10:20
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.