Амиа алдсан цагдаагийн гэр бүлд орон сууц өгөхөөр болжээ

2018/10/24
Share |
Хүмүүс:
Амиа алдсан цагдаагийн гэр бүлд орон сууц өгөхөөр болжээ

Албан үүргээ биелүүлж яваад харамсалтайгаар амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт орон сууц олгох шийдвэрийг өнөөдөр Засгийн Газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Д.Батсайханыг өнгөрөгч Баасан гарагт сүүлчийн замд нь үдсэн бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай дурдсан бөгөөд энэхүү шийдвэр өнөөдөр ийн хүчин төгөлдөр боллоо. Төрийн албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн хүн бүрд төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг хууль зүй дотоод хэргийн сайд болон дэд сайд Б.Энхбаяр нарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэг болгон өгсөн бөгөөд талийгаач Д.Батсайханы ээж, эхнэр болон гурван хүүхэд тун удахгүй шинэ байрандаа орохоор болоод буй ажээ.  


 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hi Bolj dee, saidad bayarlalaa. Tehdeel saihan zaluu yvchlaa daa,,
IP:49.0.218.137  2018-10-24 14:31:06
zochin. zasgiin gazr”n terguun khun aild ochood l khadag uyad l.ter ajl”g khiideg khereg erkhlekh gazar alban tushaaltan baimaar.ikh l ambits khooson khun yum daa.
IP:182.160.38.202  2018-10-25 13:23:44
chocopie VBAF6U There as certainly a lot to know about this topic. I really like all of the points you have made.
IP:89.28.10.242  2018-12-21 12:10:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.