Криштиану Роналду: Та бүхэнд худлаа хэлэх шаардлага надад огтхон ч байхгүй

2018/10/24
Share |
Хүмүүс:
Криштиану Роналду: Та бүхэнд худлаа хэлэх шаардлага надад огтхон ч байхгүй

Хөлбөмбөгийн супер од Криштиану Роналдуг тойрсон хүчингийн хэргийн дуулиан тасрахгүй хөвөрсөөр буй билээ. 34 настай Америк бүсгүй Кэтрин Майорг 2005 онд Криштиану Роналдуд хүчиндүүлсэн хэмээн мэдэгдээд буй бөгөөд түүний энэхүү мэдэгдлийн дараа хоёр ч эмэгтэй мөн алдарт хөлбөмбөгчинд хүчиндүүлсэн тухайгаа цагдаа нарт хэлсэн ч хэрэг нь хаагдсан байдаг. Кетрин Майрог болон Роналду нарын бааранд хамт наргиж буй зураг олонд ил болсон бөгөөд Роналду тус хэргийн тухай “Football Italia”-д өгсөн ярилцлагадаа "Хоёр долоо хоногийн өмнө би мэдээлэл хийсэн. Та бүхэнд худлаа хэлэх шаардлага надад огтхон ч байхгүй. Би хуульчиддаа итгэж байна. Би хөл бөмбөгөө тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа. Надад үргэлж санаа тавьдаг хүмүүс дэргэд минь байна. Үнэн үргэлж илэрдэг" хэмээсэн байна. Олон нийт ч түүнийг ийм хэрэг үйлдээгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлсээр буй бөгөөд бүхий л цаг үед алдартай эрчүүдээс мөнгө салгах хүсэлтэй хүмүүс байсаар ирснийг мөн дурдсан байна. Хөлбөмбөгчид дундаа сайхан сэтгэл, тусархуу зангаараа тун ч алдартай тэрээр найз бүсгүйтэйгээ тун удахгүй гэрлэх гэж буй бөгөөд аз жаргалаар дүүрэн амьдарч буй ажээ. 

 

Related image

 

Image result for криштиану роналду хүчиндүүлсэн

 

Related image

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Мундаг залуу
IP:66.181.181.252  2018-10-27 14:57:06
Bid Sain yvaa negnee doosh hiih ni mgld l bdggui boltoi ene zaluug huuhnuud l oorsdo oddog bzde gehde unen ylnaa
IP:103.57.94.199  2018-10-30 11:31:50
me suba PB5Le7 Wow! Be grateful you! I for all time hunted to write proceeding my blog impressive comparable that. Bottle I take a part of your send to my website?
IP:89.28.10.242  2018-12-21 00:05:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.