ЕБС-уудыг ”Hаlloween”-ий баяр тэмдэглэхийг хориглолоо

2018/10/25
Share |
Хүмүүс:
ЕБС-уудыг ”Hаlloween”-ий баяр тэмдэглэхийг хориглолоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ЕБС-уудыг "Halloween"-ий баяр тэмдэглэхийг албан ёсоор хоригложээ. Сургуулиудын зүгээс хүүхдүүдээс энэ баяртай холбогдуулан мөнгө татаж байна хэмээх гомдол тус яаманд ирсэн бөгөөд тус баяр нь манай улсын нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй учир ийн шийдвэр гаргасан байна. Яамнаас тус баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг сургуулиудад хүргүүлээд буй бөгөөд үүнд хувийн болон төрийн өмчит бүх ЕБС-ууд багтсан байна. 

Тус баярыг 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ нь нэг ёсны шашны тэмдэглэлт өдөр юм. Европын христын шашинтай улс орнууд өргөнөөр тэмдэглэдэг тус баярын өдөр сүнсүүд эргэн ирдэг хэмээн үздэг байна. Тиймээс сүнснүүдээс өөрсдийгөө хамгаалах үүднээс зүсээ хувилгадаг байсан бөгөөд өнөө цагт энэ нь баяр ёслолын хэмжээнд хүрч хүмүүсийн хөгжилдөх бас нэгэн шалтгаан болжээ. Манай улсын хувьд энэ баяр нэг талаараа хүмүүсийн хөгжилдөх нэгэн шалтгаан болдог ч нөгөө талаараа ёс заншилд нийцэхгүй муу ёрын баяр хэмээн цээрлэдэг байна. 

 

Image result for халловены баярын түүх

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
IRGEN DANDAA LYM BOLGONIIG HORIGLOJ HAAJ BOOJ BH YM YAAJ ENE ULS ORON URAGSHILDAG YM BEEEE.
IP:203.91.115.40  2018-10-26 10:45:38
irgen zuw shde. Esus hristiin shashnii bayr manid yamar hamaa bnaa. Naanaa zusee huwilgaad hugjilduj bga bolovch tsaad aguulgaaraa shashin surtalchilsan bayr. Tiimees ter valentin, Halloween geh metuudiig tsenzuurtei l bolgovol taarna.
IP:49.0.212.156  2018-10-26 16:15:35
Нямаа Баярллаа төр засаг минэээ
IP:202.179.26.152  2018-10-26 21:45:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.