Инээдмийн кино үзээд уур нь хүрдэг Дооёо хошин урлагт эргэн ирлээ

2018/10/26
Share |
Хүмүүс:
Инээдмийн кино үзээд уур нь хүрдэг Дооёо хошин урлагт эргэн ирлээ

"DOZ" энтертайнментийн ерөнхий захирал жүжигчин Дооёо эхнэрийнхээ хамтаар кино урлагт хүч үзээд багагүй хугацааг өнгөрүүлсэн нэгэн. Энэ хугацаанд хошин урлагаасаа ихэд хөндийрсөн тэрээр жүжигчин Аглуугийн урилгаар хошин урлагийн тайзнаа эргэн гялалзахаар болжээ. Инээдмийн кино үзээд уур нь хүрдэг тухайгаа дурдаж байсан жүжигчин Дооёо 15 жилийн өмнө хамтдаа тайзнаа гарч байсан эрхэм нөхөр Аглуугийнхаа урилгыг хүлээж аван ийнхүү хошин урлагтаа эргэн ирээд буй бөгөөд "Аглуу энтертайнмент"-д хошин урлагийн акулуудын нэг болох жүжигчин Лхагвасүрэн ч мөн багтжээ. "Х-Түц" продакшнаас гарснаасаа хойш жүжигчин Бооёотой хамтран "Найзууд төсөл" нэрийн дор хэд хэдэн тоглолт хийсэн Аглуу энэ удаад өөрийн гэсэн багийг бүрдүүлээд буй бөгөөд үүнд түүний эхнэр Оюунчимэг болон жүжигчин Батзориг мөн "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож үзэгчдийг багагүй байлдан дагуулсан залуус хүртэл багтсан байгаа ажээ. 

 

Image may contain: 4 people, people smiling, people standing

 

Image may contain: 3 people, people standing and suit

 

Image may contain: 11 people, including Enhtulga Tsogt-Ochir and NyamKa Nyamka, people smiling, text

 

Image may contain: 2 people, people sitting

 

Image may contain: one or more people and people standing

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
suba suba jf5ed7 This is a topic which is near to my heart Best wishes! Where are your contact details though?
IP:89.28.10.242  2018-12-21 09:06:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.