ХААН Банк тэтгэлэг хүртсэн шилдэг оюутнуудаа хүлээн авлаа

2018/10/29
Share |
Хүмүүс:
ХААН Банк тэтгэлэг хүртсэн шилдэг оюутнуудаа хүлээн авлаа

Эрдмийн их далайд шамдан суралцаж яваа оюутан залуусыг дэмжсэн хамгийн бодитой хөрөнгө оруулалтыг ХААН Банк сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой хийж ирсэн билээ. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан энэ хугацаанд нийт 1450 гаруй оюутанд 850 сая төгрөгийн тэтгэлэг олгоод буй юм. Энэ жилийн хувьд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг өнгөрөгч 5-р сард орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх  ангийн сурагчдын дунд зарлан 21 аймгаас нийт 45 оюутныг тодруулсан бол  9-р сард “ХААН Банкны нэрэмжит 2-4 курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлан шилдэг 20 оюутныг шалгаруулсан юм. 2018-2019 оны хичээлийн жилд  “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэг” хүртсэн 65 оюутныг өнөөдөр банкны удирдлагууд ХААН Банк Цамхагтаа хүлээн авч уулзлаа.

  Оюутнууд энэ үеэр ХААН Банк Сангаас 2018-2019 оны хичээлийн жилд шинээр хэрэгжүүлж буй шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөртэй танилцаж, хувь хүний хөгжил, их хотын соёлтой иргэн байхад суралцах тухай хэлэлцүүлэгт оролцож, нэг өдрийг тун үр бүтээлтэй өнгөрүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт өнөөгийн нийгэмд амжилттай яваа залуусын төлөөлөл болон ХААН Банкны чадварлаг залуу ажилтан, удирдлагууд оролцож, өөрийн туршлага, үнэтэй зөвлөмжөөс хуваалцан, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Уг арга хэмжээнд ХААН Банкны “RISE” хөгжлийн хөтөлбөрийн 15 оюутан мөн уригдан оролцож үе тэнгийнхэн болоод дээд курсын ах эгч нараасаа туршлага судалсан юм.

  Дашрамд сонирхуулахад, ХААН Банк Сангаас оюутнуудын дунд жил бүр хоёр төрлийн тэтгэлэг зарлан, сурах хүсэл тэмүүлэлтэй боловч орлого багатай өрхийн сурлагын амжилтаар манлайлагч хүүхдүүдийг хамруулахыг зорьдог бөгөөд Монголын ирээдүй хойч үеийнхэнд хийж буй оюуны хөрөнгө оруулалтаа цаашид ч тогтмол үргэлжлүүлсээр байх болно.

                    Мянга мянган оюутны тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.