Цахим хуудсаар танилцсан охидынхоо биеийг үнэлүүлдэг байсан бүлэг этгээдүүдийг саатуулжээ

2018/11/01
Share |
Хүмүүс:
Цахим хуудсаар танилцсан охидынхоо биеийг үнэлүүлдэг байсан бүлэг этгээдүүдийг саатуулжээ

Насанд хүрээгүй гурван охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Гэмт этгээдүүд насанд хүрээгүй буюу 16-17 насны гурван охиныг дарамтлан хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бөгөөд охидтой цахим хуудсаар дамжуулан танилцаж дотно харилцаа үүсгэж улмаар эрхшээлдээ оруулан тус гэмт хэргийг үйлддэг байсан гэх бөгөөд охидын зураг бичлэг зэргийг олон нийтийн цахим хэрэгслээр цацна хэмээн сүрдүүлдэг байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд дунд өмнө нь ял шийтгүүлж өршөөлийн хуулиар суллагдсан этгээдүүд байсан бөгөөд энэ оны гуравдугаар сараас эхлэн тус гэмт хэргийг үйлдэж эхэлжээ. Охидыг хамгаалах байранд аваачин сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Бодоо Муусайн новшнуудыг цаазаар ав
IP:203.91.115.50  2018-11-01 11:02:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.