Адууны жүчээнд амиа алдсан хүүг ”томоотой сайн хүүхэд байсан” гэв

2018/11/05
Share |
Хүмүүс:
Адууны жүчээнд амиа алдсан хүүг ”томоотой сайн хүүхэд байсан” гэв

Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутагт  Монгол Улсын Тод манлай уяач С.Ганхуягийн хурдан морийг унадаг байсан 13 настай хүүг адууны жүчээнд өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан байхад нь хөрш айлынх нь хүн олж цагдаагийн байгууллагад хандсан тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Энэхүү хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж буй бөгөөд тус хэргийн тухай уяач С.Ганхуяг "Яг ийм зүйл болоод гэдэг юм уу, яагаад амиа алдсаныг нь хэлж мэдэхгүй байна. Ийм хэрэг явдал болсон нь харамсалтай байна. Цагдаагийн байгууллага хүүг амиа алдсан шалтгааныг тогтоох байх. Аймгийн цагдаагийн газраас баг бүрэлдэхүүн ирж, хэргийн газар, үзлэг шалгалт хийгээд явсан. Гэрт хэдэн охид, хүүхнүүд байсан. Би адууны эрэлд явчихсан байсан юм. Хүү элдэв зан аашгүй, томоотой,сайн хүүхэд байсан. Нутгийн ойр айл саахалтынхан биднийг мэднэ дээ. Хүүг ямар нэгэн байдлаар дарамталсан ч юм уу, бидний хооронд таарамжгүй харилцаа байгаагүй" хэмээжээ. Хүү ээж, аавын хамтаар Улаанбаатар хотод амьдардаг байсан бөгөөд хотоос ирээд удаагүй байхдаа ийн амиа алдсан байдалтай олдсон байна. 

 

Image result for амиа хорлох

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mmm ene hvnd uchir bgaa bhaa
IP:217.227.208.235  2018-11-05 16:44:40
МЕР БАГИ ЗҮГЭЭР ХҮН АМИА ХОРОЛДОГГҮЙ ШҮҮ, ГАНХУЯГАА.ЧИ ХӨ БАС ГОМО ЮМ БИШ БИЗ...
IP:66.181.181.24  2018-11-06 12:27:20
chi lav nootoi chi oroldoogui beez Ganhuygaaa!!!
IP:103.57.93.155  2018-11-06 21:19:09
ene hun notoi Ene hun nudend huiten yamar muuhai hun be.Huug oroldson ch yum bil uu.Hun zugeer baij baigaad amia horlono gej bhgui.
IP:64.119.21.16  2018-11-09 10:42:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.