С.Батболд: Гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байна

2018/11/05
Share |
Хүмүүс:
С.Батболд: Гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байна

Олон нийтийн цахим хэрэгслээр төрийн ордонд гишүүд болон олны танил эрхмүүд зүй бус үйлдэл хийж буй видео цацагдсан тухай мэдээлэл тархаад буй бөгөөд нэр нөлөө бүхий олон эрхмийг энэхүү асуудалд нэр холбогдоод буй. Тэд эхнээсээ мэдэгдэл хийн тус асуудалд холбоогүй болохоо мэдэгдээд буй бөгөөд Хотын дарга С.Батболд энэ тухай: 

 

"Сүүлийн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболд миний нэр хүндэд халдаж, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан гүтгэн доромжлох явдал хэрээс хэтэрлээ. 

Миний бие 1990 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа жирийн инженерээс эхэлж ,улс эх орон, ард түмний итгэлийг хүлээн, тэдний сонголт, томилолтоор төрийнхөө төлөө шат шатны албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн билээ.

Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа Нийслэлийн Засаг даргаар 2016 оноос томилогдон хотоо хөгжүүлж, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ийнхүү 30 шахам жил төр, нийслэл, ард иргэдийнхээ төлөө ажиллаж ирэхдээ шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчил, ёс бус зүйлд автахгүйгээр зүтгэж ирсэн билээ. Гэвч сүүлийн үед миний болон гэр бүлийн , ажил мэргэжлийн минь нэр төрд илтээр халдсан тэвчиж болшгүй зохион байгуулалтай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан албан ёсоор мэдэгдэл хийхэд хүрч байна.

С.Батболд миний бие гурван сайхан хүүхдийнхээ эцэг, 30 жил ханилсан ханийнхаа халамжит хань, нэр төртэй эцэг, эхийнхээ хүргэдгийг ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон төдийгүй сонгогч иргэд мэднэ. Хүн итгэхийн эцэсгүй, санаанд ч багтамгүй гүтгэлэг тарааж буй хүмүүсийг би үр хүүхэдтэй, хань ижилтэй, аав, ээжтэй нэгэн байх гэдэгт итгэж байна.Тэгээд ч тэдний удаа дараагийн гүтгэлэг, өдөөн хатгалгад ач холбогдол өгч байсангүй, гэтэл миний эсрэг үйлдлүүд улам өргөжиж, ажил, албатай минь холбон, хотоос хийж буй ажлуудыг харлуулах, нийгэмд гарч байгаа зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай мэдээллүүдийн эрчийг сулруулж, уг мэдээлэлд хандсан иргэд, уншигчдын анхаарлыг хотын Захирагч над уруу илтээр чиглүүлэх болсныг цааш тэвчих аргагүй боллоо. Энэ бүхний цаана улс төрийн зорилго агуулсан ганц нэг хүний зохион байгуулалттай ажиллагаа байна гэж үзэж байна.

Эдгээр хүмүүс зөвхөн С.Батболд миний төдийгүй, нэг сая400 мянган оршин суугчтай нийслэл хотын удирдлага, нийслэлд ажиллаж байгаа мянга мянган  төрийн албан хаагчдын хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэх хор уршгийг дагуулж байна.

Иймд миний бие энэхүү гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан, илт зохион байгуулалттайгаар нийгмийг төөрөгдүүлэх, хувь хүний нэр төрд халдсан,  гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байгаа гүтгэлгийн үйл ажиллагааг цахим орчинд зохион байгуулалттайгаар хийж  буй гэм буруутай этгээдүүдийг олж  тогтоолгон, нэр төрөө сэргээлгэхээр 2018 оны арван нэгдүгээр сарын 2-ны өдөр хууль, хяналтын байгууллагад хандсан болно.  Миний энэхүү хүсэлтийг хууль, хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгаж, үнэн мөнийг тогтоож, нийт ард иргэдэд бодит үнэнийг мэдээлнэ гэдэгт итгэж байна. Гүтгэлэгт хэмжээ, тэвчээрт хязгаар бий" хэмээжээ. Зарим хүмүүс тус бичлэгийн тухай асуудлыг зохиомол хэмээгээд буй бөгөөд ЖДҮ-ийг тойрсон асуудлыг намжаах гэж зориудаар ийм сенсааци дэгдэж байж болзошгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байна. 

 

 

Image result for с.батболд

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин ХЭН ЮУ ТАРИНА, ТҮҮНИЙГЭЭ ХУРААДАГ гэдэг..., энэ хүн ч гэсэн өөрөө ИЙМ АРГА ИХ ХЭРЭГЛЭДЭГ ХҮН гэж их яригддаг байсан даа, Төв аймгийн нэг талийгаач болсон даргыг их зовоосон гэж ярилцдаг юм.ККККболж, болж.бүр их доромжлуулах болтугай.
IP:202.55.188.37  2018-11-05 18:12:10
comment Meddeg humuus ni gomo gej yaridag yum bna lee.Neg bish neleen heden hunees sonsoj bsiin bn.Humuus yamar ch gemgui huniig tegej gutgehgui dee
IP:66.181.178.190  2018-11-05 20:34:43
Bichleg uziee Ter gimoo nariin bichlegiig ni yaj uzeh ve
IP:66.181.182.136  2018-11-05 21:16:34
Зочин Мундаг залуу шүү. Чамайг хотын даргын ажлыг сайн хийж байгаад атаархсан, байр суурийг чинь булаах гэсэн хорон санаатнууд аргаа барахдаа ингэж гүтгэж байгаа юм. Хань, үр хүүхдүүд чинь, нийслэлчүүд чамайг ойлгоноо. Битгий санаа зов. Танай баг сайн ажиллаж, их зүйл бүтээн байгуулж, нийслэлээ хот шиг хот болгохын төлөө зүтгэж байгаад талархаж байна. Амжилт, сайн сайхныг хүсье.
IP:139.5.216.190  2018-11-05 21:19:05
Эхнэрүүд гадарлаж байгаа лдаа
IP:66.181.161.2  2018-11-05 21:29:17
Долгор Батболд хэнд ямар гэм хийсэн гэж худлаа гүтгэдэг бнаа. Сайн ажиллаж бгаа шүү
IP:66.181.191.68  2018-11-05 21:47:29
Zagdaa TsenherYst Tserend bichleg bgaa geed bgaa ymdaa tavihaar shuud ustgaad bna gej bichsen bnaa
IP:78.35.168.182  2018-11-05 22:29:47
zochon Bat-Uul dutuu idej uusan jum bailgui de. Tegeed neg ijmerhuu hel am taraagaad, ooroo hotyn darga boloh geed ulairaad bgaa jum bish uu. Bat-Uul chin Batboldyg garsan tsagaas l muulj, hel amaar davshilaad bgaa shu de
IP:87.123.194.225  2018-11-05 23:25:07
zochon Bat-Uul dutuu idej uusan jum bailgui de. Tegeed neg ijmerhuu hel am taraagaad, ooroo hotyn darga boloh geed ulairaad bgaa jum bish uu. Bat-Uul chin Batboldyg garsan tsagaas l muulj, hel amaar davshilaad bgaa shu de
IP:87.123.194.225  2018-11-05 23:25:18
Zochin Saihan zamuudaa taviad, tohijiltuudaa hiigeed, tomoohon hothon buriig surguuli, tsetserlegtei bolgood, umhii sanhaa, utaa uniaraas salah geed ih ajil bnaa tanii urd! Hiij bgaa, tsegtselj bgaa ajluud chini taalagdaj bgaa shuu, amjilt!
IP:103.57.94.219  2018-11-06 02:41:16
MONGOL ENE GOMO-D INGEJ GONGINOXOOS UUR ZAM ULDEEGUI BOLOLTOI. BICHLEGIIG BAS EVLUULEG GEX UU SU.GOMOBOLDOO!!! XARVAAS BUGS RUUGEE XIILGEJ KALIF AVAAD SURCHIXSAN BAAGII YAJ CH GONGINOOD YU CH OLJ DOLOOXGUI SH DEE MEDMEER YUM...
IP:75.170.100.85  2018-11-06 04:29:46
XYH XARVAAS SEJIG XUREM GOMO. BAIGAA BAIDAL NI BUR NEG BUGS RUU XIILGEDEG GEDGIIG NI BATLAAD BAIX YUM DAA. XUUXEN GOMO NAR XERUUL XIIJ, XULGAICH NARTAI NEGDEJ BUGS RUUGEE XIILEGXEES UUR AJIL BAIDAG YUM UU!!!!
IP:75.170.100.85  2018-11-06 04:31:30
Зочин Үнэн гээ биддээ заваан гаж юмнууд бичлэг нь тарах хэрэгтэй ш дээ ичмээрэмгэнэлтэй юмнуудад Монгол төр буруугүй биздээ энэ заваануудад төр маань өргүй ээ дэлхийгээс зайл
IP:66.181.161.57  2018-11-06 09:36:59
000 Bid ch muu mongol, myyhai mongol bolj dee
IP:202.179.25.168  2018-11-06 10:24:26
tui tui Ene zavaanii bichlegiig olon hun uzsen baisan.Undur usgiit umsuud sarpan umschuud buleg gomochuudtai zavaarch bga bichlegee yu gehev.Tiim yum hiicheed myanga hudlaa yum bicheed hereggui l bolovuu
IP:122.201.31.54  2018-11-06 11:00:58
Равдан Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав. Олны үг ортой л гэдэг юм.
IP:202.9.42.19  2018-11-06 11:49:05
Oyun Bi bvr gaihaad bga yum,udur zvvdleed baisn,ariaich hvniig dendvv gvtgeh yumaa
IP:139.5.218.223  2018-11-06 21:31:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.