Филиппины экс тэргүүн хатагтай 77 жилийн ял авчээ

2018/11/12
Share |
Хүмүүс:
Филиппины экс тэргүүн хатагтай 77 жилийн ял авчээ

Филиппин улсын экс тэргүүн хатагтай 89 настай Имелда Маркус улсын хөрөнгийг хувьдаа завдсан хэргээр буруутгагдан 77 жилийн ял авчээ. Тэрээр 1968-1986 оны хооронд төрийн албанд ажиллаж байхдаа Швейцар дахь хувийн дансандаа 7 удаа мөнгө байршуулсан нь илэрсэн бөгөөд 7 удаагийн үйлдэл тус бүрд нь 11 жилийн хорих ял оноосон байна. Тэрээр өмнө нь мөн авилгын хэрэгт буруутгагдаж байсан бөгөөд 1986 онд эх орноосоо дүрвэн Хавайн арал дээр амьдарч байсан аж. Энэ үеэр түүний орхиж явсан эд зүйлсийг олон нийтэд дэлгэн харуулж байсан бөгөөд 1100 гаруй хос гутал түүний өрөөнд байсан гэдэг. 1991 онд эх орондоо эргэн ирж 1993 онд мөн 12жилийн ял шийтгүүлж байсан бөгөөд 1998 онд давж заалдах шатны шүүх хурлаар шоронгоос суллагдсан байна. Харин 2009 онд дахин авилгын 2 гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан бөгөөд энэ удаа ийнхүү 77 жилийн хорих ялаар шийтгүүлээд байна. 

 

Image result for Imelda Marcos

 

Image result for Imelda Marcos shoes

 

Image result for Imelda Marcos

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Багабанди алтан бүсээ харуулаад байсан. Энэ авгай шиг ялаа эдлэх ёстой.
IP:202.9.40.160  2018-11-12 09:45:48
зочин жаранхөлтбишдээ ха хааваадавсандаа. орохгүйгээс. хэрэгцээнээс. илүү. юмаар. яах. билээ. манай. юм. үзээгүй. баячууд. ч. ийм. шүү.
IP:202.9.41.39  2018-11-12 10:32:37
Сүри 1000 гутал худалдаж авна гэдэг бол сэтгэцийн эмгэг байхоо. Ядаж байхад манайх шиг 4 улирлын гутал хэрэг болохгүй халуун орон шд.
IP:202.9.42.188  2018-11-12 11:30:57
zochin UU zailuul setgetsiin uvchintei yum baij l dee
IP:182.160.34.158  2018-11-12 18:21:58
W Eviidee 2 holondoo hezee omsoj duusah gj iim ih gutal avdg bnaa. Ih l hogshin hun bndaa zailuul. Ghdee l yallaj chadaj bn filipinchuud
IP:122.201.22.247  2018-11-13 07:45:25
zochin Erdene shig nuhur ve
IP:122.201.24.37  2018-11-14 12:07:46
Hwxxnuqi , http://duxsolutions.org/portal /component/user//index.php?opt ion=com_k2&view=itemlist&task= user&id=6006 انيكها_التعارف_ح رارة_مواقع_و_روم
IP:37.230.212.150  2018-12-17 03:34:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.