Б.Содномдаржаагийн ээж: Ц.Элбэгдоржийн захиалгаар энэ хүмүүсийг гүтгэж байгааг эсэргүүцэж байна

2018/11/12
Share |
Хүмүүс:
Б.Содномдаржаагийн ээж: Ц.Элбэгдоржийн захиалгаар энэ хүмүүсийг гүтгэж байгааг эсэргүүцэж байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр саатуулагдаж буй Б.Содномдаржаагийн гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн бага хурлын үеэр түүний ээж хүүг нь санаатайгаар гүтгэн хорьж байгаа тухай дурдсан бөгөөд "Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийн захиалгаар тагнуулын ерөнхий газрын дарга Хурц, ерөнхий прокурор Энх-Амгалан, шүүгч Зориг түүний тойрон хүрээлэгчид, хэлтсийн дарга Бархасбадь, нийслэлийн прокурорын дарга Сандагсүрэн, түүний тойрон хүрээлэгчид мэтийн хүмүүсийн гүтгэлгээр энэ хүмүүсийг гүтгэж байгааг эсэргүүцэж байна.Би саяхан хүүтэйгээ очиж уулзчихаад ирлээ. Ямар ч гэрчгүй миний хүүг гүтгээд байна. Хорих ангид эрүүгийн хүнд гэмт хэрэгтэнг оруулаад дарамтлуулж байсан. Миний хүүг  "энэ хэргийг хүлээ" гэж олон хоногоор дарамталсан. "Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно, нүдийг чинь огтолно" гэж миний хүүг дарамталж хэлүүлж байсан байна. Ц.Амгаланбаатар их хэцүү хүн байдаг. Энэ хүмүүсийг Амгаланбаатарын үгээр л  гүтгээд байгаа шүү дээ. Ц.Амгаланбаатар шоронд хоол унд бүх юмаар хангагдаад явж байна. Үнэнийг хэлүүлэх аппаратанд оруулж, учир битүүлгээр зориуд хэргийг хүлээлгэсэн. Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга нэг өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж С.Зоригийг яаж алсан, хэд хутгалсан хэл гэж хэрэг хүлээлгэсэн.  Элбэгдорж, Бат-Үүл хоёрыг шалгаач ээ" хэмээлээ. Харин түүний өмгөөлөгч "Энэ хэрэг гараад 20 жил болж байна. Одоо энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх зүйл яригдаад байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй шүү. Энэ хэрэг угаасаа нууцад хамаарах хэрэг биш. Харьяаллыг нь буруу тогтоосон. Дуусчихлаа гээд байгаа хүмүүс нь энэ хүмүүс хэргээ хүлээчихсэн гээд байгаа" хэмээсэн байна. 

 

Image may contain: Tsogzolmaa Tsedenbal

 

Image result for б.содномдаржаа

 

Image result for с.зориг

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Uhtel ur haram! Eej huniig oilgoj bna. Gehdee ene olon huchnii baiguulagiin udirdlaguud bolon ajilchdiig denduu muuhirlan gutgej bna. Heregt holbootoi bolood l ter olon dundaas tanii huug heregtengeer tatsan bga shu dee! Zuvhun Amgalanbaatriin ugeer bdag shuuh prokuror tsagdaa nar ch gej yu bhav. Odoo gemee uhaarch,erthen nuglee setgel zuigeeree naminchilsan n deer dee gej zovolmoor bnaaa. Minh amidral gej ugui shu dee. Jaahan ch bolov uuliun uree nimgelvel hoichid ach nart n heregtei shu
IP:66.181.185.176  2018-11-12 12:21:26
Би юуны хэрэг. хөөн. хэлэлцэх. хугацаа. вэ. хэрэг. хуучирдаггүй. ялангуяа. ийм. бузар. булай хэрэг. нацистынгэмт. хэрэгтэнг. одооч. шүүж. байгаа. шүү.
IP:202.9.40.59  2018-11-12 12:22:40
За Бузар алуурчид дээрээс нь захиалагчид нар нь замаг юмыг нь зохион байгуулж одоо энэ хэдийгээ ялгуй гаргах шэж байна
IP:202.9.43.185  2018-11-12 17:41:57
Зочин элбэгдорж өгөр хэргээ хүлээж, ялаа эдэл
IP:66.181.183.176  2018-11-12 22:45:09
huzuugui hun elbegdorj gej mongoliin GAI uheesei!!!!Uiliin uree edelj uhej l taarnadaa elbegdorjooooooooooo
IP:98.223.192.219  2018-11-13 10:23:54
hcustpyv CPk0wvqzezthyqvhwc, [url=http://kafmzcwirnui.com/] kafmzcwirnui[/url], [link=http://awogsptbxttz.com/ ]awogsptbxttz[/link], http://paaupurzrucs.com/
IP:31.184.238.87  2019-03-26 15:41:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.