Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэр бүлийнхний хүсэлтээр нэвтрүүлэг цацагдахаар болжээ

2018/11/13
Share |
Хүмүүс:
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэр бүлийнхний хүсэлтээр нэвтрүүлэг цацагдахаар болжээ

"Mongolia”s Next Top Model" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар 10-р сарын эхний долоо хоногоос эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Шоуны гурав дахь дугаар үзэгчдэд хүрч дууссаны дараа нэгэн харамсалтай үйл явдал болсон нь оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барсан явдал байв. Үүнтэй холбогдуулан тус нэвтрүүлэг эфирээр цацагдахаа больсон бөгөөд түүний ар гэрийнхний хүсэлтээр дахин үзэгчдийн хүртээл болж эхлэхээр болжээ. Энэ тухай "Боловсрол телевиз" албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд "Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэд тохиолдсон харамсалтай хэргийн улмаас түүний гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс "Боловсрол" телевизийн хамт олон “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ цацахаа зогсоож түр завсарласан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг талийгаачийн гэр бүлийнхэн хүссэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу 11-р сарын 18-ны ням гарагаас эхлэн нэвтрүүлэг хэвийн цацагдахаар боллоо. Үзэгч та бүхэн нэвтрүүлгийн шинэ дугаарыг ням гараг бүрийн 21:00 цаг, давталт дугаарыг бямба гарагийн 21:00 цагаас тус тус хүлээн авч үзээрэй!" хэмээсэн байна. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд задлан шинжилгээний дүгнэлт энэ долоо хоногт гарч талийгаачийг эцсийн замд нь үдэх ажээ. 

 



 

 

Image result for ч.чамин-эрдэнэ

 

Image result for ч.чамин-эрдэнэ

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bayraa Hairan saihan ohin unher haramsaltai.
IP:66.181.161.88  2018-11-13 15:15:12
Zochin Yaj uznee hairan saihan ohin. Suuliin 3t uldeed tur zawsarlasan bsan gesen. Uldsen 2 ohinii negiihen n haraal hiigeed ternees bolj uhlee. Tiin bolohoor suuld uldeh 2 ohiniig heze ch demjijhgu. Ene udaagiin dugaar yalagch gej bitii bai..!! Uhsenii hohi bolood amid n bayarlaad uldeh hereg uu. Baij bolomgu. Zohin bguulagchdaas eniig l husie. Mongolian next top model 2 ylagch gej baihgu shu ene l hundleg uildwl bolon. Ta nar uhsenii hohi gej bayarluulj bolohgu!!
IP:66.181.176.75  2018-11-13 15:31:26
Zochin Shuuh emnelgiin dun garsanii daraa gargadagan mash zov shuu naad shuuh emnelgiinhend itgej hereggui boon avilgachid mongonii toloo yu ch hiihees butsahgui novshnuud.
IP:39.77.79.156  2018-11-13 15:51:52
hnn Ter maaniin eruul unshuulsan avgain ohiniig harah yumsan.Shildeg 3t bagtsan gesen.
IP:66.181.185.149  2018-11-13 16:23:49
e hairan ohin...haramsaltai,,,nevtrvvle g garval vznee,,gevch hetsvvl bhdaa
IP:59.153.113.67  2018-11-13 20:08:09
ya гавьяа байгуулсан биш юуг нь гэгээнээр дурсдаг юм ? Ганц хүнд тус хүргэсэн үү энэ ?
IP:202.21.96.226  2018-11-14 10:47:46
b tus hurgeegui ch gai boloogui
IP:66.181.168.8  2018-11-14 11:20:56
zochin Delhii daahgui geh bish dee.Busdiin amidrald gai boloogui,hunii ohin uriig haraahgui,eroohgui zongoor ni taivan orhi. Um sain amgalan boltugai.
IP:103.57.95.224  2018-11-14 18:10:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.