ЖДҮ-ийн зээлээр халхалсан УЛС ТӨР хаашаа эргэх вэ?

2018/11/14
Share |
Хүмүүс:
ЖДҮ-ийн зээлээр халхалсан УЛС ТӨР хаашаа эргэх вэ?

 Намрын сүүл сард улс төр ширүүхэн өрнөж, өвлийн эхэн сартай золгоход улам дүрэлзэж эхэллээ. Эрх баригч намын дотоод зөрчил дээд цэгтээ тулж, намынхаа даргад хатуухан үг чулуудаж, зээл авсан гишүүдээ “заналхийлсэн” хэргээр Бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулчихлаа. Энэ бол эрх баригч намд ахиад үүсэх том ан цав мөн. Одоо удаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр “32-ын бүлэг”-ийн толгойлогч, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тухай байр суурийг илэрхийлж байгаа нь ан цавыг томосгох нэг шалтгаан. Тиймээс эсрэг талаас “шударга бус зүйлтэй тэмцэнэ” хэмээн гарч ирсэн У.Хүрэлсүх шударга бус зүйлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээр үргэлжлүүлсэн хэмээн үзэж Засгийн газрыг унагаах тухай асуудлыг сөргүүлэн тавилаа. Ерөөсөө энэ мэт барьцаалсан улс төрийн гал дүрэлзэж эхэлжээ.

Уг нь улс төр намдуухан, нэгнээ тандсан маягтай өдрүүд үргэлжилж байсан ч эрх баригч намын гишүүд, тэдний амраг садан, ахан дүүс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олон тэрбумын зээл авсан нь дэлгэгдснээр “худлаа зүүрмэглэж” байсан улс төрийн хүчнүүдийг хөдөлгөөнд орууллаа. Эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч, өөрийн мэдлийн болон өөрийн ахан дүүсийн компанид зээл олгох нь хэдийгээр буруу ч үүний цаана өдгөө ч эцэслэж чадаагүй олон том асуудал шийдвэрээ хүлээсээр байна. Гагцхүү хууль зөрчиж мөнгө завшсан олон том асуудлыг ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлээр халхалж бүдгэрүүлэх оролдлого ч ажиглагдана. Мөн өдгөөгийн Засгийн газар тус

 

Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pkxny төрийн мөнгөнөөс хулгайлсан хэн ч байсан төрд ажиллах эрхийг бүрэн мөсөн хас төрийн хүн төсвийн цалингаар амьдарч чаддаг байх хэрэгтэй шүүдээ их мөнгөнд дуртай бол бизнесийн зам мөрөө дагнан хөө төр бизнес хоёрыг яаралтай салгах хэрэгтэй бизнесийнхэнийг төрд бүү ойртуул төрийг бузарлаж намын нэр хүндийг гутааж байнаа сонгуульд булхай луйвар мөнгө бүү хэрэглэ зүгээр танилцуулгаа явуулаад өөрсдөө сонгогч нартайгаа уулз
IP:202.179.24.200  2018-11-19 15:47:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.