ХААН БАНК ТОС-ИЙН БАНКНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018/11/14
Share |
Хүмүүс:
ХААН БАНК ТОС-ИЙН БАНКНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хот, 2018 оны 10-р сарын 29.

   ХААН Банк Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн банкны зөвлөлийн энэ оны 5 дахь удаагийн уулзалтыг 10-р сарын 25-ны пүрэв гарагт ХААН Банк Цамхагт амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт ус, цаасны хэмнэлттэй хэрэглээг дэмжсэн, ухаалаг технологи бүхий эко оффис ХААН Банк Цамхагтай танилцах аяллаар эхэлсэн нь зөвлөлийн гишүүдэд тун сонирхолтой, бодит туршлага байлаа. Уулзалтыг нээж, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл үг хэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлсэн юм. ХААН Банкнаас ТоС хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк Сангаараа дамжуулан хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж буй талаар уулзалтын үеэр ХААН Банк сангийн менежер М.Мандахмягмар танилцууллаа. Үүнээс гадна 2018 онд ХААН Банк нь НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд сайн дураар нэгдэж, тус гэрээний зарчмуудыг бүтээгдэхүүн үйлчилгээ болон бүх үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэдгээ мөн уламжлав.

   ХААН Банк Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд харилцагчдын эко хэрэглээг дэмжих зорилготой Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгож байгаагаас гадна, эко, хариуцлагатай бизнесүүдэд гадны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгодог билээ. Мөн түүнчлэн Монголын бизнесийн байгууллагуудаас анхлан компанийн нийгмийн хариуцлагыг системтэй хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд дэргэдээ ХААН Банк Санг байгуулсан юм. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд тус Сангаар дамжуулан нийгэмд бодитой хувь нэмэр оруулах, тогтвортой амьдрал, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс нийт 360 гаруй төсөл хөтөлбөрийг, 4 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, НҮБ-ын тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 4-р зорилт болох “Чанартай боловсрол”-ыг дэмжин байгуулагдсан цагаас эхлэн “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан нийт 1450 оюутанд сургалтын тэтгэлэг олгоод байна. Мөн Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн “Зарчим-2” буюу “Хүний эрх, нийгмийг хамгаалах зарчим”-ын хүрээнд 2011 оноос “Хавдрын эсрэг үндэсний аян”, 2017 оноос “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирлээ. Эдгээр аян нийгэмд, монголчуудын эрүүл мэндэд ашиг тусаа өгч, ирээдүйн тогтвортой амьдралд хамгийн бодитой хувь нэмэр оруулж буй билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.