Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ

2018/11/15
Share |
Хүмүүс:
Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ

2017 оны наймдугааар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай Л.Майлс охин амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 21-ны өдөр болох бөгөөд охины эмээ С.Оюунцэцэг шүүгдэгч Д.Жавхлан, Э.Амарболд нар охиныг хэрхэн хүчирхийлсэн тухай ам нээжээ. Тэрээр "Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Д.Жавхлангийн үрийн шингэн илрээгүй. Харин Э.Амарболд талийгаачийг хүчирхийлсэн болох нь тогтоогдсон. Яагаад Д.Жавхлангийнх илрээгүй вэ гэхээр гэмт хэргээ нуун далдлах үүднээс арчиж цэвэрлэсэн байдаг. Хэрэг явдал болсны дараа Д.Жавхлан буудлын үйлчлэгчээс хоёр удаа маш их хэмжээгээр хоёр гартаа сальфетка дүүргэж аваад өрөө рүүгээ орсон бичлэг байдаг. Тэгэхээр Д.Жавхлан гэмт хэргээ нуун далдлах зорилгоор үйлдсэн эд мөрөө дээд зэргээр цэвэрлэсэн гэж хардаж байгаа.

Хоёрдугаарт, охин яагаад их хэмжээний цус алдав гэдгийг бодох ёстой. Д.Жавхланг эхлээд охиныг маань хүчирхийлж, аймшигтай үйлдэл хийж байхад Э.Амарболд унтаж байсан гэдэг. Д.Жавхлан бүр охиныг онц хэрцгийгээр хүчирхийлж, гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс үүдэж маш их цус гарсан. Язралт, урагдалт, шарх үүссэн. Амиа алдсаных нь дараа ч Д.Жавхлан хүчирхийлсэн байдаг.

Д.Жавхлан ёс бус үйлдэл хийснийхээ дараа Э.Амарболдыг сэрээж, “Чи одоо үйлдэл хий” гэсэн байгаа юм. Тэгээд Э.Амарболд нь охин дээр очиход  амиа алдсан байсан юм билээ. Тэгээд тэр хоёр ариун цэврийн өрөө рүү орж, хоорондоо ярьсан гэсэн. Д.Жавхлан нь “Э.Амарболдоо чамд машин барьдаг найз байна уу. Одоо энэ хэргээс мултрахын тулд охиныг хөдөө аваачаад булчихъя. Ахиухан бензин хийлгээд, яваад өгчих найз байна уу” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь Э.Амарболд “Тэгж одоо болохгүй. Бөөн асуудал болно” гэсэн юм билээ. Түүнээс хойш тэр хоёр юу ярьж, ямар зүйл болсныг нь мэдэхгүй шүү дээ. Э.Амарболдын өгсөн мэдүүлгээс үзэхэд ийм зүйл болсон юм билээ" хэмээсэн байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

 

Related image

 


 

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Ene 2 iin ger bul, hamaatan sadan bugdiin olood olon niited taviasai, tgd hun bolgon ene 2 iig uzen yadaj, omoorood bgaa humuusiih ch gsn niigemd ezleh bair Suurigui bolgii.., ., Huuhdee ingej osgoj bgaa humuus adilhan bgaa., ger orniihon uud n dr ALUURCHIN geed bichehiisan.
IP:64.119.17.36  2018-11-15 23:12:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.