Жүжигчин Тодгэрэл: Анх энэ бүсгүйг мэддэггүй байхдаа ”Аальгүй” л эмэгтэй юм даа гэж боддог байлаа

2018/11/16
Share |
Хүмүүс:
Жүжигчин Тодгэрэл: Анх энэ бүсгүйг мэддэггүй байхдаа ”Аальгүй” л эмэгтэй юм даа гэж боддог байлаа

Авьяаслаг залуу жүжигчдийн төлөөлөл болж буй хосууд бол жүжигчин ШүүдэрцэцэгТодгэрэл нар яах аргагүй мөн. Тэд танилцаад дөрвөн жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өчигдөр жүжигчин Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр тохиожээ. Тэрээр дотны найзуудынхаа хамтаар төрсөн өдрөө тэмдэглэсэн байх бөгөөд бүгд цагаан хувцсаар гангарсан байх аж. Харин түүний хайрт төрсөн өдрийг нь тохиолдуулан танилцсан түүхээ цахим хуудасныхаа найзуудтай хуваалцан байх бөгөөд тэдний хайрын түүх ингэж эхэлжээ: 

Бид нэг нэгнээ мэддэг болсноос хойш 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм. Анх энэ бүсгүйг мэддэггүй байхдаа "Аальгүй" л эмэгтэй юм даа гэж боддог байлаа.  Тэгсэн нэг л өдөр нөгөө Аальгүй бүсгүйтэйгээ танилцаж, танилцах нь байтугай хамт кинонд тоглож, тоглох нь байтугай хайртай хосууд болж, хосууд болох нь байтугай хүүхэдтэй болоод дууссан...өнөөх "Бид 3-ын болзоо" кинон дээр шүү дээ. За бараг л энэ мөчөөс хойш зүрх минь сэмэрч урагдсан гэж хэлж болно. Гэхдээ тэр үед энэ эмэгтэйн сонирхолын залуу нь би яагаад ч биш байсан юм л даа. Би чинь тэгэхэд урт үстэй, уранхай джинстэй, хар маск хатуу савхитай, урт хоншоорон кобой гуталтай, гавал араг ясан зүүлттэй, дээд уруулан дээрээ үстэй, доод эрүүндээ сахалтай, догшин хар мотоциклтой, тэр гэхийн тэмдэггүй тийм нэгэн цул "ХАР" л амьтан явдаг байлаа ш дээ. Тэр үед киноны маань найруулагч Энхдалай ах, жүжигчин Амгаланбаатар, тэгээд манай хүн...энэ гурав миний тухай ярьсан юм байх. Жишээ нь......"Яаана аа тэр гуталыг нь харчихаач дээ, энэ аймар сонин залуу, ийм залуу яаав ч миний сонирхол биш ээ" гэж Шүүдэр маань ярьж гэнэ. Тэгтэл найруулагч Далай ах..."Ингэсэн хүн ч харин эсрэгээрээ нийлдэг юм даа" гэж хэлсэн байдагийн. Тэгсэн яасан байх нь уу??? 

Бидэн хоёр нийлсэн байх нь байна ккк.......Эмэгтэй хүн гэдэг утгаар нь бороо шороотой сэрүүхэн өдрийн зураг авалтаар би чинь хачин их халамжилна аа бас. Тэрийг нь манай хүн тэр үед ойлгодог ч байсан юм уу бүү мэд. ...Зураг авалтын багынхан маань нэг өдөр манай хүнээр бөөн бөөндөө нийлж тоглоод, тэр нь хэтрээд, энэ маань уйлж гомдоод, би өрөвдөж нөгөөдүүлтэй чинь өмөөрч сөрөөд гоё гоё юм их болсоон. За тэгээд сэтгэл санаагаар унасан үед нь хань болно. Инээлгэж, хөгжилтэй байлгаж, аль болох л сэтгэлийг нь өргөх гэж юу юу ч үзүүлдэг байсын сайн санахгүй байна. Бүтэн сар гарны турш үргэлж хамт байж, хамт хооллож, хамт зургандаа гарч, хамт ядарч, хамт дуулж хуурдаж инээж, хамтдаа байсан хором мөч бүхэн бид хоёрыг магадгүй холбосон биз. ...Нэг өдөр зураг авалтын үеэрээ сайн болсон гэдгээ хэлээд хаясөөн яаадын...Хайртай залуу нь цэцэрлэгт хүрээлэнд сюрприз барьдаг хэсэг байлаа. Би тэр үед өөрийнхөө хөгжим, микрофон зэргийг аваад ирчихсэн амьхандаа л орчин бүрдүүлж уянгын романтик ая тавих үүрэгтэй байсым. Тэр үед миний зураг авалт байхгүй байлаа. Яахав дурласан болохоор зураггүй ч гэсэн дагаад ирэхгүй юу!!! ...За тэгээд нөгөө Тодоо чинь улам халиад уянгын аяндаа хөглөгдөөд микрофоноороо хэдэн шүлэг хэлж байснаа үргэлжлүүлээд өөрийн санасан бодсоноо хэлээд л хаясан. Эмэгтэй хүн чинь чихээрээ яадаг билээ? гээд л...шүршиж гарсан даа. ...Удалгүй би мотоциклоо ч зарсан, за даа тэгээд юм юм ч өөрчлөгдсөн дөө. 
Өнөөдөр би яагаад энийг дурссан бэ гэхээр...өнгөрснөөс өнөөдрийн маань амьдрал өрнөж байгаа учираас, өнгөрсөн тэр зүйл байгаагүй бол өнөөдөр бидэн хоёр магадгүй хамт байхгүй ч байж магад. 
Уулзах, нийлэх тавилантай болоод л учирсан биз.
.............Энэ эмэгтэйд нэг л тийм хүч байдаг. Загнах үедээ загнана. Гомдох үедээ нэлээн урт хугацаатай гомдоно. Аргадна гэдэг бас л толгой ажиллана. Эргүү тэнэг болтол минь эрхлүүлээд байхгүй, ямар үед яаж намайг хөдөлгөх үү, хэзээ хурцалж, хэзээ барих уу гээд л, за тэгээд энэ гэрийн тавилганаас авахуулаад өмсөж зүүх идэх уух, хувцас хэрэглээ, машин тэрэг, мөнгө төгрөг гээд л энэ бүгдийг ганцаараа болгоод л, тааруулаад л, зохицуулаад л яваа юм даа. Багаасаа бие дааж сурсан тэр зүйлээрээ, юманд бууж өгдөггүй шазруун зангаараа, юмны арга эвийг олдог сэргэлэн байдлаараа, өөрийн сурсан мэдсэн авьяас чадлаараа энэ амьдралынхаа төлөө махийтлаа гүйж байгаа миний цорын ганц хайрламаар эмэгтэй бол Миний Хайр...
Зунжингаа хийсэн кино маань нээх гээд, өнөөдөр жүжиг маань нээх гээд би гэдэг хүн гэрийн бараа харахаа байсөөн. Өнөөдөр Миний Хайртын төрсөн өдөр...
Өнөөдөржингөө гүйж ресторанаа олж, өөрийнх нь төрсөн өдөр байтал хүмүүст бэлэг өгнө гэж тор дүүрэн юм цуглуулчихсан, өмсөх хувцсаа ч сонгосон юм уу бүү мэд ганцаархнаа л баахан гүйсэн байна. Хайр нь чамдаа үнэхээр тусалж чадахгүй байгаа даа Уучлалт гуйж байна. 
Хайр нь чинийхээ бүх хүссэн зүйлийг нь заавал биелүүлж өгнө за. Амлаж байгаа шүү. 
....Ийм л нэг хөөрхөн эмэгтэй өнөөдөр төрж байгаам даа. Чамдаа ХАЙРТАЙ шүү. Баяраа сайхан тэмдэглээрэй. Эрүүл байж, урт удаан жил надтайгаа хамт байгаарай. 

 

 

Image may contain: 1 person, sitting and outdoor

 

Image may contain: 3 people, people smiling, people standing, shoes and outdoor

 

Image may contain: 9 people, including Batulzii Enkhchimeg and Ариунцэцэг Ариунаа, people smiling, people sitting and indoor

 

Image may contain: 8 people, including Ариунцэцэг Ариунаа, people smiling, people sitting, table and indoor

 

Image may contain: 2 people, shoes and beard

 

Image may contain: 2 people, people smiling, people standing and shoes

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zz saihan hosuud mini uurd hamt baigaarai
IP:122.201.31.32  2018-11-16 10:07:53
Зочин Уярмаар хайрламаар хөөрхөн юмдээ хосууд минь. Хэзээ ч битгий хувираарай юу ч болж байсан сайхан хайраа бүү гээгээрэй олон хөөрхөн маамаатай болоорой
IP:202.9.42.106  2018-11-16 11:06:09
Иргэн Сэтгэлтэй сайн залуу байнаа. Нэг нэгнээ хайрлана гэдэг сайн талын олж харж хүндэлж чаддаг байхыг хэлнэ дээ. Залуустаа амжилт хүсье.
IP:172.58.137.251  2018-11-16 13:13:43
Zochin Bayr hurgii I”m hosuud mongold olon bolooroi
IP:103.26.193.144  2018-11-16 15:28:32
sarah Mundag zaluu bnaaa.Az jargal hvsie.Olon saihan hvvhedtei Saihan hosuudiin toog nemeerei
IP:93.8.119.14  2018-11-16 16:56:51
Oogii Hrhn tuuh tei 2 ium bna daa
IP:109.41.130.91  2018-11-16 17:45:05
Enerel Shiudree olon kinond sain togloson sain jujigchin um bilee. Mushgiig 5 gar tolohgui geluu Bas ooor mash olon kino bn da. Busad actress shig bol bishee.
IP:103.57.93.58  2018-11-16 20:38:01
Baharhaj bn Az jargal husie! Mongold maani neg uran buteelch ger bul nemegdej bga ni saihan bnaa amjilt ireh jil halhiin goliin 80jild kino hiine ged bh shig bsan ene 2iig togluulval jinhene Mongol tsereg Mongol busguinduriig goyo gargah bhda
IP:203.91.115.39  2018-11-16 23:29:30
Zochin Halamjtai hani baihad, emegtei hunii setgel duuren
IP:91.66.116.241  2018-11-17 06:28:35
Аз жаргал Хеерхен юмаа аз жаргал хvсье. Чин сэтгэл хувиралгуй хайрлаарай.
IP:66.181.161.94  2018-11-17 10:54:24
танихгүй хүн ямар хөөрхөн юм бэ, бүүр хайр хүрмээр
IP:66.181.181.50  2018-11-17 13:37:24
: яаж тохирох вэ.худалаа.хүнээ р үйлчлүүлэх дуртай хүн гэж бна
IP:202.179.26.190  2018-11-17 18:30:32
Янхан БОЛОВСОН ЯНХАН ЮМДАА
IP:66.181.161.107  2018-11-17 19:31:15
Роман Хайр бол зар мэдээ биш,Цээжний гүнд ариун сүмд байдаг. Тэнд намуухан эрхэмсэг, үнэ цэнэтэй оршдог.
IP:103.20.152.50  2018-11-19 14:37:53
Medremj Hamgin sonin n ene kinog garj bhd bi uzcheed ene 2 hosuud boloh ym shg sanagdchaad....burjgar urt ustei hachin alialagch shg zaluug yagad ch toohguildee gd ungurch bsiin.bi uuruu ch toohgui bsiim chn kkk...tegsen hezee hoino hosuud bolchihson bhar n mel gaihaj bla..yagad gher bi yag tegj bodoj bsn bolboor kk..teheer bi aimar medersen bgazde...Ta 2 nadd beleg uguurei kkk
IP:66.181.177.14  2018-11-22 16:15:31
Auxbvvtr , https://runctersepar.bandcamp. com/album/tinder-enable-discov ery tinder_enable_discovery, https://neinecambpu.bandcamp.c om/album/he-told-me-he-loves-m e-so-much he_told_me_he_loves_me_so_much , https://tyfunccici.bandcamp.co m/album/lost-tinder-account-ph one-number lost_tinder_account_phone_numb er,
IP:91.243.91.219  2018-12-15 07:09:32
mongol hvn goy hos shvv amjilt
IP:66.181.187.235  2018-12-18 17:58:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.