Жансу Дере: Эмэгтэй хүн заавал хүүхэд төрүүлэх албагүй

2018/11/17
Share |
Хүмүүс:
Жансу Дере: Эмэгтэй хүн заавал хүүхэд төрүүлэх албагүй

Туркийн сайхан бүсгүйчүүдийн нэг, алдартай жүжигчин, “Агуу зуун”, “Ээж” киногоороо бидний танил болсон Жансу Дерегийн “Turkeyforfriends.com”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Жансу Дере жүжигчин, модель төдийгүй археологийн мэргэжилтэй. Жансу Турктээ бие даасан чөлөөт эмэгтэйн үлгэр жишээ болдог. Хамгийн загварлаг жүжигчин гэгддэг энэ бүсгүй оюутан байхдаа “Туркийн мисс” тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан. Түүний гоо үзэсгэлэнг загварын акулууд ажиглаж таньснаар Жансу “L’Oreal Paris”-ын нүүр царай болсон анхны турк эмэгтэй болжээ. Гэхдээ жүжигчин бүсгүй Грек гаралтай. Жансу "Ээж" киноны өмнө "Кёсем"-д оролцон тоглож түүхэн бүтээл рүү орсондоо их баяртай байдаг аж.

  • Нэр: Жансу Дере
  • Төрсөн он: 1980
  • Орд: Жинлүүр
  • Нас: 37
  • Төрсөн газар: Туркийн нийслэл Анкара хот
  • Биеийн өндөр: 180 см
  • Гэр бүлийн байдал: Ганц бие

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-Та “Агуу зуун” кинонд Ираны гүнж Фирузегийн дүрийг бүтээснийхээ дараа гурван жил чимээгүй болчихсон. Телевизийн дэлгэцээр ч харагдсангүй, сонин хэвлэлийн мэдээллээс ч таны тухай олж уншсангүй...

-Нэг талаас би амрахаар төлөвлөсөн юм. Нөгөө талаас амьдрал надад өөрчлөлт авчирсан. Би ер нь хий хоосон ярианд маш дургүй. Өнгөрсөн хугацаанд би ямар нэг ажил хийгээгүй бол юуны талаар ярилцлага өгнө гэж? Амьдралынхаа тухай зүгээр нэг чалчихад би дургүй.

-Тэр гурван жилд та юу хийсэн юм бэ?

-Их аяллаа. Очихыг хүсдэг байсан орнууддаа очсон. Ном уншиж, кино үзэж, зугаалж, бусад сурмаар байсан зүйлсээ сурлаа, бичлээ. Бас амарсан, спортоор хичээллэсэн. Нэг үгээр хэлбэл ажил ихтэйгээс болоод хийж чаддаггүй байсан зүйлүүдээ хийлээ. Би энэ гурван жилд зүгээр л маш таатай амьдарсан. Дэлхий ертөнцийг сонирхож, ямар нэгэн шинэ, өөр зүйл хийх цаг өөртөө гаргалаа. Өөр мэдрэмж авсан. Эрх чөлөөтэй, үүрэг хариуцлага болон өргүй амьдрал байлаа. Эрх чөлөөний амтыг мэдэрч, хүсч буй зүйлээ хийх боломж тохиосон.

-Ажилсаг хүн гэж байдаг шиг та “амьдралсаг” болсон юм аа даа?

-Би завсарлагагүй ажиллахад хэзээ ч дуртай байгаагүй. Галзуу юм шиг ритмтэй амьдрал миний сонирхол биш. Бусад жүжигчин шиг өдөржин, шөнөжингөө ажиллах шаардлага надад байдаггүй нь сайхан. Ийм темпээр амьдрах нь сэтгэлзүйн хувьд хөгжих боломжгүй болгодог. Ямар нэгэн шинэ зүйлд суралцах цаг олддоггүй. Хүн оюун ухаанаа байнга хөгжүүлж байх ёстой. Уншиж, аялж, шинэ сэтгэл хөдлөл мэдрэхгүй бол өсч хөгжиж чадахгүй. Өсч хөгжихгүй байх нь жүжигчдийн хувьд хоёр дахин аймшигтай зүйл. Шинэ дүрд тоглож чадахаа болино. Өөр хүний дүрийг илэрхийлж, зохиолыг өөр өнцгөөс харж чадахаа больдог.

-Ихэнх одууд мөнгөө аялахад зарцуулахын оронд хадгалж хурааж, эсвэл ашигтай хөрөнгө оруулалт хийдэг...

-Би ч бас өөрийнхөө хөгжилд хөрөнгө оруулалт хийж байна. Шинэ аялал болгон шинэ ертөнц, сэтгэл хөдлөл, туршлага авчирдаг. Олон хүн шууд үл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг. Том, үнэтэй харш авч байна. Харин миний хувьд ямар байшинд амьдрах нь огтхон ч сонин биш. Ямар машин унасан ч ялгаагүй. Хэвийн ажилладаг байхад л болно. Би өөртөө, дотны хүмүүстээ, амьдарч байгаа дэлхийдээ хөрөнгө оруулалт хийхийг л хүсдэг. 

-Аялах хугацаандаа юу сурав?

-Өөр соёл, зан заншил хүнийг хүлцэнгүй байхад сургадаг. Би бусдын ёс заншлыг хүндэлдэг, түүнд зориулах илүү их хүчтэй болсон. Бид нэг нэгнээ хайрлах албагүй гэж би боддог. Харин бие биедээ хүндэтгэлтэйгээр хандах ёстой.

-Бүгдийг хаяад хилийн чинадад амьдаръя гэж бодож байв уу?

-Үгүй, нэг ч удаа бодож байгаагүй. Өөр газар амьдрах талаар яривал


Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.