Концессчид хийгээд ЖДҮЧ-дийн ХОРСОЛ

2018/11/19
Share |
Хүмүүс:
Концессчид хийгээд ЖДҮЧ-дийн  ХОРСОЛ

Төрөөс өс авагч буюу гомдсон 27

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ урвуулан, УИХ-ын гишүүний эрэмбээрээ сүрдүүлэн их хэмжээний зээл авсан нөхөдтэй хатуухан хариуцлага тооцоод эхлэнгүүт УИХ-ын гишүүд хөдөлгөөнд орчихлоо. Гэхдээ энэ нь есөн гишүүнтэй АН-ын бүлгээс биш 64 гишүүнтэй МАН-ын бүлгээс хөдөлсөн улстөржилтийн салхи байлаа. Тэд хэн нь хэн бэ гэдгийг харууллаа. Тэдэнд Монгол Улсын хөгжил, Монголын ард түмний амьдрал хамаагүй харин албан тушаал, эрх мэдэл л юу юунаас эрхэм гэдэг нь харагдаж байна. Тэд ингэхэд хэн бэ. Тос дотроосоо өтдөг гэдэгсэн.  Хамгийн итгэсэн хүнээс л хамгийн муухай араншин гардаг гэдгийг улстөрчид, МАН-ын бүлгийн 27 гишүүн тодорхой харууллаа. Тэд өөрсдийгөө ард түмэнд таалагдаж байгаа гэж бодож болох ч ард түмэн харин дургүйцэж байна. Ажил, хөгжил биш сандал, ширээ, эрх мэдэл яриад байхаар дургүйцэхээс аргагүй.

Хагалан бутаргагч Д.Хаянхярваа

Монголын улстөрд “Өс авагч-27” гэсэн шинэ нэршил өнөөдрөөс эхлээд хэлц үг болж түгж байна. Нөгөө “Элсний -13” гэдэг шиг. Иймэрхүү нэр бол сайнаар дурсагдаад байдаггүй юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваагаар толгойлуулсан 26 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үйл явдал бол киноны зураг авалт аятай сүртэй өрнөсөн. Д.Хаянхярвааг УИХ дахь намынхаа бүлгийн 65 гишүүнийг зангидаж чадаагүй, хагалан бутаргасан гэж бүлгийн даргаас огцруулж, хариуцлага тооцсон. Онош зөв байсныг Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зуруулж, өргөн барьж, өөрийн биеэрээ харууллаа.

Ханилж яваад нөхрөө буюу Ц.Цогзолмаа

Засгийн газрыг огцруулах 27 гишүүний  нэрс дунд  БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа байна. Ямар шалтгаанаар Ерөнхий сайдыгаа огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдгийг таашгүй. Нэг танхимд удирдлагад нь ажиллаж байгаад ийм ааш гаргаж байгааг нь улстөртэй холбохоос өөр арга байхгүй. Эсвэл эмэгтэй хүний ааш аяг гээд зөөлрүүлээд орхих уу. Гэхдээ тэр бол сонгогчдын итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүн. Жирийн эмэгтэй биш. Түүний өмнө шийдвэрлэх ёстой энгийн хэрнээ иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудал өчнөөн бий. Өнөөг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн зарим  ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдээгүй байх нь хэтэрхий улстөржсөн сайдад нь өчүүхэн ч хамаагүй бололтой. Энэ мэтээр олон жишээ дурдаж болно.

Хөшигний цаадах хүн буюу М.Энхболд

МАН-ын  даргын албан тушаалаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн УИХ-ын даргын албан тушаалтайгаа үлдсэн М.Энхболд энд гол дүрийг бүтээж харагдахгүй цаагуурай жинхэнэ хорыг найруулж суугаа. Бүр гадна талаасаа Ц.Элбэгдорж найзаасаа дотно үгтэй халуун дулаан “зөвлөгөө” авч байх нигууртай. Түүний гэм хоргүй мэд төрхийн цаана жинхэнэ уур, бухимдал нуугдаж байгаа болов уу. Ямартаа ч УИХ-ын 27 гишүүний өргөх бичгийг Д.Хаянхярваа найзаасаа хүлээж авсан. Огцруулах бичигт гарын үсэг нь бий л дээ. Цааш үйл явдлыг хэрхэн үргэлжлүүлэхийг хөшигний ард хийх үү эсвэл... Одоо бол албан тушаалдаа үлдэхийг эрмэлзэж яваа нь тодорхой.  Монголын ард түмний аж амьдрал, улстөрийн байдал ямар байвал сайн болохыг мэдэж байгаа. Гэвч түүнд эрх мэдэл албан тушаал эрхэмд л  тооцогсон болов уу.

Концессоос болж огцорсон Засгийн газрын хорссон САЙД АСНУУД

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  танхимд багтаж Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ   гарын үсэг зурж танихгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Түүний  удирдаж байсан яамны түшмэдүүд архидан согтуурч нэгнийхээ амийг хохироосон нь үнэн. Тэгээд хариуцлага тооцсон. Өөрөө өргөдлөө өгсөн. Ингэхээс өөр гарц, гаргалгаа  байгаагүй. Тэр сайн мэдэж буй: Үүнийхээ гол буруутныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж бодсон уу ямартаа ч удирдлагад ажиллаж байсан хүнээ огцруулахаар сэтгэл шулуудаж. Энэ мэтээр тоочвол багагүй жагсаалт болох шинжтэй. Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нар гарын үсгээ зурсаныг тааж ядах юмгүй. Концессоос болж огцорсон өс хорсол нь буцалж, гомдол нь горойсоор яваа. Бас У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огрцуулахад оролцоод орхивол дараагийн танхимд сайдын сэнтийд  заларна гэсэн сэрүүн  зүүдэндээ итгэсэн нь гарцаагүй. Энэ 27 гишүүнийг харахад ЖДҮХС болон Концесс гэсэн хоёр үгс л тодроод байгаа. Энэ хоёр  нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй  ард түмнийг сөгдүүлж, сөхрүүлсэн хий үзэгдэлтэй хэн тэмцээд байгаа билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тиймээс тэд уурлаж, бухимдаад байгаа юм. Эх орон, ард түмэндээ хайртайдаа биш эрх ямба, албан тушаалд дуртайдаа ийм үйлдэлд сэтгэл шулууджээ.

А.Эрдэнэ


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Sodoo gej tag helgui hernee bas idej uudaguudiin egneened deeguur alhaj yavaa nohor bnaa. Zaluu hun bj chi odoo icheechee. Ochij ochij M/Enkhboldtoi niilj eh ornoo hudaldaad bhdaa yahav de. Ternii bogsiig dolooj suudag yu ve, orovdchihloo. Ehner ni heldeggui um bhdaa. Mongo, ner aldariin toloo yu ch hiihees butsahgui, Chinii ner ali hediinee shalbaagt unachaad bna. Gaigui um bh gesen erguu amitan bj. Busad ni ch ugaasaa oilgomjtoi, erguu umnuud.
IP:73.246.178.99  2018-11-20 05:54:42
Hi Nyam osriin Uchral iig zaluu Hun bn, arai gaigui bh gej bodoj bsan. Novj ter ikh zasag gej hogiin surguulruugaa zailval taarna.
IP:49.0.218.251  2018-11-20 13:11:15
zochin Er ni zasag ogtsorvol yaasiin be...... ene humuusd saidiin suudal ugvul ard tumen jinhene bosoh biz
IP:202.126.89.149  2018-11-20 13:52:09
зочин ЭД бол луйварчид л байна ш дээ, Засаг сайн ажиллаж байгааг бүгд мэдэж байгаа,,,Шударга ёсны төлөө тэмцэл л эдэнд таалагдахгүй байна, 60 тэрбумынхан хуульгүй дураараа дургих гэжл Засгийг унагаах гэж байна, Энэ хүмүүсийг дахин УИХ-д сонгож болохгүй
IP:203.91.118.247  2018-11-20 14:31:35
Эрхэмбаяр Ард түмэн минь ээ. Бусармагийг бид харж, мэдэрч, мэдэж, бүр учир утгыг нь ойлгож эхэллээ. Тэднийг бид сонгуулийн үед дугуйлж, монгол эх орноо, газар нутгийн өнгөтэй, өөдтэй болгонооо, сэтгэл зүрх, ёс зүйгээ хүртэл баллуулж байна аа. Бид тэдний бусармаг үйлийг үр хүүхдүүддээ бодитоор харуулж байгаа ч буруу зөрүү үйл болж байгаа бүхэнд тайлбарлаж ухааруулж байхгүй бол бид, бидний хүүхдүүд бурууд дасна. Энэ эгзэгтэй үед бүх хүмүүс бодол, үйлээ нийлүүлж байж зөв эхлэлд хүрнэ. Бүгдээрээ Хичээгтүн.
IP:43.242.243.33  2018-11-21 12:12:52
Mgl 65n suudal avchaad hoorondoo l alaltsaad bh yuma iim bolomj dahij garahgui l bsiimdaa edend
IP:64.119.24.106  2018-11-21 13:28:40
Ptpbittg I pin the goddess, https://www.scoop.it/t/adksyst ito/p/4103636917/2018/11/27/de scargar-mia-bad-bunny-drake descargar_mia_bad_bunny_drake, https://www.scoop.it/t/mountti tigess/p/4103647372/2018/11/27 /downtown-mp3-download downtown_mp3_download, http://archive.is/tcdV5 fl_studio_12_crack_download_zi p, https://www.scoop.it/t/kardorn spacer/p/4103644734/2018/11/27 /download-lagu-abadi-iwan-fals -feat-all-star download_lagu_abadi_iwan_fals_ feat_all_star, http://zheldor.su/go/url=https %3a%2f%2fwww.scoop.it%2ft%2fbe malustdiff%2fp%2f4103647457%2f 2018%2f11%2f27%2fdescargar-en- pdf-descargar-recibo-en-pdf descargar_en_pdf_descargar_rec ibo_en_pdf, http://archive.is/bBqN6 nox_emulator_download, http://web.whycapecod.org/CWT/ External/WCPages/WCBanners/Ban nerReferral.aspx?ProfileID=htt ps%3a%2f%2fwww.scoop.it%2ft%2f saubercastmam%2fp%2f4103648244 %2f2018%2f11%2f27%2fdownload-l agu-ost-im-not-a-robot download_lagu_ost_im_not_a_rob ot, http://archive.is/re0qE ya_maulana_nissa_sabyan_downlo ad, http://www.auto.dirx.ru/click. php?url=https%3a%2f%2fwww.scoo p.it%2ft%2fbemalustdiff%2fp%2f 4103648151%2f2018%2f11%2f27%2f download-google-drive-file-str eam download_google_drive_file_str eam, https://www.scoop.it/t/kardorn spacer/p/4103645718/2018/11/27 /enviciate-descargar-musica-gr atis enviciate_descargar_música_gr atis, https://www.scoop.it/t/bionorp agea/p/4103644968/2018/11/27/- detstvo_rauf_faik_skachat, http://archive.is/aGyvk tubidy_music_download_emp3z, http://archive.is/aXv6A download_lagu_reggae_lara_hati , http://archive.is/ruTEw skachat_vzlomannyi_shadow_figh t_2_na_android, https://www.scoop.it/t/moncast liram/p/4103645466/2018/11/27/ download-lucky-patcher-6-2-8 download_lucky_patcher_6.2.8, https://www.scoop.it/t/adksyst ito/p/4103644989/2018/11/27/sn ipping-tool-download snipping_tool_download, https://www.scoop.it/t/hypzoot ero/p/4103649144/2018/11/27/y- ld-z-tilbe-k-s-gulleri-indir yıldız_tilbe_kış_gülleri_ indir, http://archive.is/7G3gS download_lagu_smvll_selow, https://www.scoop.it/t/mountti tigess/p/4103648202/2018/11/27 /maruv-boosin-drunk-groove maruv_&_boosin_drunk_groove_sk achat, https://www.scoop.it/t/lmasout rola/p/4103648089/2018/11/27/- تحميل_سلسلة_ما_و
IP:37.9.41.143  2018-11-29 15:52:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.