Б.Жаргалсайхан ЖДҮ-д 20 тэрбум төгрөгийн өртэй гэв үү

2018/11/20
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан ЖДҮ-д 20 тэрбум төгрөгийн өртэй гэв үү

УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн сангаас мөнгө зээлж ард иргэдийн боломжоос хумсалж буй асуудал олон ч  булхайг ил болгож буй. Дан ганц гэлтгүй олон сангийн асуудал яригдаж эхэлж буй энэ цагт гишүүд нэг нэгнээ гүтгэх үзэгдэл ч гарч эхэлжээ. Дан ганц УИХ-ын гишүүд гэлтгүй хэдийнээ суудлаа өгсөн гишүүд ч мөн үүнд нэрвэгдээд буй бөгөөд үүнд БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч өртөөд амжив. Түүнийг ЖДҮ-д 20 тэрбум төгрөгийн өртэй хэмээх мэдээлэл цацагдах болсон бөгөөт тэрээр үүнд тайлбар хийлээ. Улс төрд чамгүй олон жил зүтгэж хар цагааныг нь хэнээс ч дутахгүй ялгахтайгаа болсон тэрээр "БҮГДИЙГ ХАР ХАЛЗАН БОЛГОХ БАШИР АРГА...
Энэ зэргийн гүтгэлэгт хариу хиймээргүй байгаа юм уг нь. Намын гишүүд, дэмжигчид, хамт олны зүгээс хариу тайлбар нэхсэн ийм мэдэгдэл хийлээ. Миний бие У.Хүрэлсүхийг шүтдэг, биширдэг, дагадаг нэгэн биш. Сахилга хариуцлага, дэг журмын тухай ярингуут дэмжээд хоёр пост оруулчихсан. Ер нь миний бие сахилга хариуцлага, дэг журам ярьсан улс болгоныг дэмждэг хүн. Үүний дараагаар Б.Жаргалсайхан гэдэг хувь хүн рүү эрчимтэйгээр дайрч эхэллээ. Миний бие Чингис, Самурай, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл мээл авч байсангүй. Харин энэ асуудлыг шалга хэмээн ярилцлага болгондоо ярьж явжээ. ЖДҮХС-гаас бол бүр ч үгүй. ЖДҮДС-д жилдээ 60-70 тэрбум төгрөг олгодог, түүнийг УИХ-ын 76 гишүүн хуваагаад цохидог юм биш үү. Ийм ойлголттой болсон. Би 20 тэрбум төгрөг авчихсан бол цаадуул чинь аль хэдийнээ шараад идчихнэ биз. Нэр хаяггүй гүтгэлэгт бухимдаад яахав. Ер нь шударга ёс, сахилга хариуцлага ярих ийм хэцүү л дээ. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт дэмжлэг тусламж болгон түүхий эдийн зээл өгсөн. Манай компанид бол өгөөгүй. Н.Энхбаяр, М.Энхболд нарын хувьцаа эзэмшдэг "Говь" компани авсан. Дотоодоос зээл олдохгүй учир мань мэтийн бизнесменүүд олон жилийн өмнө гаднаас зээл авсан. Миний бие Японы "Марубени" компаниас авсан зээлээ бүрэн төлчихсөн. Тэр зээлийн хүчээр Монгол Улсад дэлхийн хэмжээний гэж хэлж болохоор дундаж үйлдвэр барьсан гэдгийг бүгд мэднэ.
Сүүлийн долоо хоногт сахилга хариуцлага, нийгмийн цэвэрлэгээ ярьсан, хэлсэн бүх хүнийг ЖДҮ болгох тэмцэл өрнөчихлөө. Эрх баригчид хулгайгаа, худлаагаа баригдаад эхлэнгүүт иймэрхүү аргаар бүгдийг хар халзан болгодог, дайрдаг, саармагжуулдаг, олон нийтийг өөр тийш залдаг аргатай л даа. Ийм технологи явдаг, байдаг гэдгийг иргэд мэдчихвэл хийхгүй болно цаадуул чинь..." хэмээсэн байна.

Харин тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ихэд дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд түүнийг "Бузар булай, хуйвалдааныг хараад ой гутдаг ганцаардсан чоно мэт олон хүнийг унтарсан итгэлийг сэрээж чадлаа. Зориг гарган сэлмээ сугалсан үед ухаан, хүч чадал аяандаа гарна. "Тулааны зам хатуу болох тусам сайн хүмүүс олширдог" гэдэгтэй адил Монголчууд түүнийг хүрээлж байна. Боссон бол урагшаа алх, Зориглосон бол тэмц. Хүрэлсүх алдаа гаргадаг, асуудал үүсгэдэг, бас тэнэгтдэг, тэсэрдэгт нь Монголчууд хайртай байдаг юм" хэмээн хурцалсан байх аж. Ерөнхий сайдыг ийнхүү дэмжиж эхэлмэгц түүнийг харлуулах гэж 20 тэрбумын үлгэр зохион ард иргэдэд итгүүлэхийг завдаж буй бүлэг этгээдүүд МАНАН дунд буй бололтой. 

 

 

Image may contain: 1 person, text

 

Image may contain: 1 person, outdoor

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
sainaa Buyangiin Jagaa urtei bsan ch yadii. Hezeeneesee l ene hetsyy ajliig hiigeed l yavaad bga ni ilted ynen yumand. Biznesmen hyn gedegiig mongoliin ard tymen bygd medne. Yamar turuus tursun terbumtan bish. Mair olon ajiltan surgana, ajluulana gedeg hetsyy ajil sh de ugaasaa.
IP:202.131.245.58  2018-11-20 16:17:53
Zz Bi Jagaag demjinee hairtai shuu
IP:109.41.129.158  2018-11-20 20:59:00
Zochin Sain muugyalgaadharj chaddag fun baina. Orte zeltenbaisan Ch yadag yum.Bizneshiij baigaahunzeelawalgui yadag yum.Butsaagaad l tolno. Zeelteihun muuyum uu. Buu tuilshir.on for nastanguud ni tetgeweriinajilhiij baigaa ni tsalingiin Zeeltei. Yuniiomno uls orniitogtwortoi baidal Ard tumnii sain saihanamidraliintolooduugarsan buhniig buuharluul
IP:5.28.78.116  2018-11-21 15:16:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.