Ж.Эрдэнэбат: Өндийж байгаа эдийн засаг элгээрээ хэвтэнэ

2018/11/20
Share |
Хүмүүс:
Ж.Эрдэнэбат: Өндийж байгаа эдийн засаг элгээрээ хэвтэнэ

 

Жил гаруйн өмнөх Ерөнхий сайд аснаас “Энэ улс төрийн толхилцоон биднийг хааш нь хөтлөөд байна вэ. Гарцаагүй үнэнийг хэлээч?” гэж  асуувал “ӨНДИЙЖ БАЙГАА ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭНЭ” гэж гарцаагүй тэр хариулах болно. Жаргалтулгын Эрдэнэбат гэж хүн Монголын эдийн засгийн өчигдрийг, өнөөдрийг, маргаашийг гаргаахгүй хэлэх хүмүүсийн нэг уг нь яах аргагүй мөн дөө.

2012 оны сонгуулиар олуулаа ирсэн АН 2016 он гэхэд эдийн засгийг элгээр нь бүрэн хэвтүүлж, энэ улс орон дефольт зарлах дээрээ тулаад байв. “Бай”-наасаа хол зөрсөн улс төрийн шийдвэрүүдийн үр дүнд тамтаггүй их өр төрийн хоолойд тулж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөөр бүлэглэлүүдийн хэдхэн компани наадаж, харин иргэдийн нуруун дээр дааж давшгүй их ачаа буугаад байв.

Яг тэр ороо бусгаа үед Монгол Ардын Намд иргэд итгэлээ өгч, тэд  65-уулаа ирсэн. Хэрэв МАН гараагүй бол АН-д ард түмэн тохирсон дүнг нь өгөөгүй дахиад нэг л жил өнгөрөхөд энэ улс орон яаж үйлээ үзэх байсныг одоо бодоход ч аймаар санагдаж байна. Тэр болгоныг дэндүү сайн мэдэх Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, А.Ундраа, Б.Ундармаа нар өнөөдөр ямар нүүрээрээ ЗАСАГ УНА гэж шаардаж чадаж байна вэ? Тэд бохир хүчээ нэгтгэж байгаад засгаа унагалаа гэхэд юу болох вэ? Арайхийж өндийсөн эдийн засгаа тэр чигт нь нэгмөсөн элгээр нь хэвтүүлнэ. Юун тэр гадны зээл, тусламж, санхүүжилт, бонд. Хэн одоо бидэнд итгэх юм бэ. Саарал ордныг хэрүүлийн сав болгож хувиргаж суухынхаа оронд өмнөд хөрштэй нүүрсний нийлүүлэлтийн талаар тохиролцох боломжийг эрэлхийлэх зэрэг нэн чухал ажлууд энэ засагт байна шүү дээ.

Засаг төрийн ажил болж бүтээд, урагшлаад явж байхад дэгээдэж унагаад дэвсэх операцийг Д.Хаянхярваа нар гар хөл болон гүйцэтгэж байх ч гэж.

Ж.Эрдэнэбат улс орны маань эдийн засаг сэхээнээс гарлаа гэж нүдэндээ нулимстай хэлж зогссоныг бид мартаагүй. Тэгвэл эдийн засгийг энгийн өрөөнөөс нь, эмнэлгээс нь гаргасан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулна гэж орилж яваа Ж.Эрдэнэбат та яг хэн юм бэ.  Яаж ингэж улс орны хувь заяагаар тоглож болдог юм бэ? Та ямар аймшиггүй хар зорилготой хүн бэ. Таны араа шүдэндээ зуусан улс төрийн болоод хувь өс хонзонгийн золиос  Монголын эдийн засаг болж, элгээрээ хэвтэх нь. Эрх мэдэл хэзээд зуурдынх байдаг. Харин улс орны эрх ашиг үргэлж эхэнд байх ёстой доо.

Б.Итгэлт

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Irgen Ediin zasag elgeeree hevtchihsen baigaan bishuu. Erunhiilugch, zasgiin gazar, UIHural bugd ogtsorch tarsan ni deerdee. Huniih ni ch ug uildeld itgeh arga alga. Harin yasan ih Farhi ugaalt yavagdaj baina aa niitlelch B.Itgelt ee. Ta bas tarhi ugaagchdiin 1 l baih shig.
IP:64.119.27.48  2018-11-23 01:53:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.