Төвдүүдийг нүүлгэж эхэллээ

2008/06/21
Share |
Хүмүүс:
Төвдүүдийг нүүлгэж эхэллээ

Тавдугаар сарын 12-нд газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сычуань мужийн өндөр уулын нутагт дахиад газар хөдөлж, үер буух төлөвтэй байгаа учир Хятадын эрх баригчид тэндээс 100 мянга гаруй хүнийг нүүлгэж эхлэв гэж Төвдийн өөртөө засах Аба районы Засгийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв.

Байгалийн гамшиг тохиолдсон нутгийн бүх хүнийг газар хөдлөх аюулгүй нутагт нүүлгэх юм. Төвдийн өөртөө засах Аба район Сычуань мужийн уулархаг нутагт байдаг бөгөөд гол төлөв төвдүүд, чан ястан аж төрдөг юм. Зарим суурин нь далайн төвшнээс 4500 гаруй метрийн өндөрт орших учир авто хөсгөөр хүрэх аргагүй байдаг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.