С.Жавхлан гишүүний ”КНОП” Засгийн газрын ХУВЬ ЗАЯАГ шийдэх үү?!

2018/11/21
Share |
Хүмүүс:
С.Жавхлан гишүүний ”КНОП” Засгийн газрын ХУВЬ ЗАЯАГ шийдэх үү?!

Эрх баригч намын дотоод хагарал чинээндээ тулж, УИХ дахь "бүдүүн" бүлэг нь дотроо хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь Засгийн газраа унагахаар, нөгөө хэсэг нь Засгийн газраа авч үлдэхээр өөр хоорондоо хөлөө жийлцэж, хөшигний цаана "тохиролцож", тэр хэрээр улс төрийн үйл явцыг улам л ээдрээтэй болгож байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлснөөс хойш парламент 75 гишүүнтэйгээр хууль тогтоох үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, одоогийн парламентад,

МАН-аас 64, АН-аас 9, МАХН-аас  1, Бие даагч 1 гишүүн бий.

 


Эрх баригч намын нэр бүхий 27 гишүүн өөрсдийн байгуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байна. Засгийн газрыг унагах саналыг сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Түүнчлэн МАХН-аас парламентад сонгогдсон ганц гишүүн болох О.Баасанхүү ч хувь улстөрчийнхөө байр суурийг илэрхийлж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахад хүч нэмэхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл нөгөө талд өөрсдийн байгуулсан Засгийн газраа энэ хэвээр нь хадгалж, авч үлдэхийг хүссэн МАН-ын37 гишүүн байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн парламентад хүний, өөрийн гэлтгүй Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж үзсэн 37 гишүүн, харин Засгийн газраа унагахын эсрэг зогссон мөн адил 37 гишүүн байна.

Гэхдээ тэдний хэд нь эцсийн мөчид сонголтоосоо буцаж, ямар кноп дарахыг таашгүй. Гагцхүү одоо нүдэнд ил харагдаж байгаа зүйл бол парламентын ганц бие даагч болох УИХ-ын гишүүн С.Жавхлангийн байр суурь л чухал "сэдэв" болжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар огцрох эсэх нь зөвхөн түүнээс шалтгаална. С.Жавхлан гишүүн ямар байр суурь илэрхийлж, ямар кноп дарснаас шалтгаалж У.Хүрэлсүхийн Засгийн газар унах эсэх нь шийдэгдэхээр нөхцөл үүсээд байна.

Засгийн газар огцрох эсэх дээрээ тулсан ийм эгзэгтэй цаг үед иргэд олон нийтийн сүлжээгээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Анзаарах нь ээ, тэдний ихэнх нь "Өнөөгийн Засгийн газрыг унагах шаардлагагүй, У.Хүрэлсүхийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар нь ажиллуулж, хийхээр төлөвлөсөн ажлыг нь хийлгүүлэх ёстой" гэх байр суурийг илэрхийлж байгаа юм. Үнэхээр ч Засгийн газрыг унагах аваас манай улсын эдийн засаг дагаад хэд дахин унах дүр зураг харагдаж байна гэдгийг эдийн засагч, судлаачид хэлж байна.

Одоо харин УИХ-ын гишүүн С.Жавхланг улс, эх орныхоо эрх ашиг, үргэлж ярьдаг итгэл үнэмшлээ илүүд үзэх нь үү, улс төрийн тоглоомонд орж, өөрийнхөө эрх ашигийг дээгүүр тавих нь уу гэдгийг харах л үлдлээ.


ЗАСГЫН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН МАН-ЫН 27 ГИШҮҮН

1. Н.Амарзаяа

2. Ё.Баатарбилэг

3. М.Билэгт

4. Д.Ганболд

5. Б.Дэлгэрсайхан

6. Л.Мөнхбаатар

8. Г.Мөнхцэцэг

9. Н.Оюундарь

10. Б.Саранчимэг

11. О.Содбилэг

12. Г.Тэмүүлэн

13. Б.Ундармаа

14. Л.Энх-Амгалан

15. Б.Бат-Эрдэнэ

16. Ж.Бат-Эрдэнэ

17. С.Бямбацогт

18. Ц.Мөнх-Оргил

19. Ж.Мөнхбат

20. Н.Номтойбаяр

21. Д.Оюунхорол

22. Д.Тэрбишдагва

23. Д.Хаянхярваа

24. Ц.Цогзолмаа

25. Б.Чойжилсүрэн

26. М.Энхболд

27. Ж.Эрдэнэбат

ЗАСАГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛСЭН АН-ЫН 9 ГИШҮҮН

1. Ж.Батзандан

2. Л.Болд

3. Д.Мурат

4. З.Нарантуяа

5. Б.Наранхүү

6. Б.Пүрэвдорж

7. Я.Санжмятав

8. С.Эрдэнэ

9. Д.Эрдэнэбат

ЗАСАГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛСЭН МАХН-ЫН 1 ГИШҮҮН

1. О.Баасанхүү

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭСРЭГ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ МАН-ЫН 37 ГИШҮҮН

1. Т.Аюурсайхан

2. О.Батнасанп

3. Б.Баттөмөр

4. Х.Болорчулуун

5. Ж.Ганбаатар

6. Ц.Гарамжав

7. Д.Дамба-Очир

8. Б.Жавхлан

9. Д.Лүндээжанцан

10. Х.Нямбаатар

11. Л.Оюун-Эрдэнэ

12. М.Оюунчимэг

13. Ш.Раднаасэд

14. Г.Солтан

15. А.Сүхбат

16. Д.Тогтохсүрэн

17. Н.Учрал

18. Л.Элдэв-Очир

19. Б.Энх-Амгалан

20. Л.Энхболд

21. Х.Бателхан

22. С.Батболд

23. Б.Батзориг

24. Ц.Даваасүрэн

25. Г.Занданшатар

26. Ц.Нямдорж

27. Д.Сарангэрэл

28. Д.Сумъяабазар

29. Я.Содбаатар

30. Ч.Улаан

31. Ч.Хүрэлбаатар

32. Д.Цогтбаатар

33. Н.Цэрэнбат

34. С.Чинзориг

35. Ж.Энхбаяр

36. Н.Энхболд

37. Ө.Энхтүвшин

ШИЙДВЭРЭЭ ГАРГААГҮЙ БАЙГАА БИЕ ДААГЧ 1 ГИШҮҮН

1. С.Жавхлан

 

 

 

 

 


Б.ЭРХЭС

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin С Жавхлан мэдээжард түмнийхээ талдзогсож засгааунагаахгүй Ард олон түүний дуулсан дуугдуулах дуртай. ТЭР өөрөө эх орон ардтүмэн аав ээжийнхээ тухайдуудаг АРД ТҮМНИЙ дуучин.МАНАН гэж арилгаад өг ЖАВХАА
IP:5.28.78.116  2018-11-21 13:00:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.