Салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгээгүйн улмаас ойрын 20 жил гараагүй дэгдэлт үүсчээ

2018/11/21
Share |
Хүмүүс:
Салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгээгүйн улмаас ойрын 20 жил гараагүй дэгдэлт үүсчээ

Хойд Каролина мужийн Ашвелл хотод байрлах "Валдорт" бага сургууль шашны үзлийн улмаар сурагчдаа "Салхин цэцэг" өвчний эсрэг вакцинд хамруулахаас татгалзжээ. Үүнээс үүдэн тус сургуульд салхин цэцэг өвчин газар аваад буй бөгөөд энэхүү өвчний эсрэг вакцин гарснаас энэ хэмжээний дэгдэлт гарч байгаагүй аж. АНУ-д жил бүр 4 сая орчим хүн салхин цэцэг өвчнөөр өвчилдөг бөгөөд 10,000 нь хүнд хэлбэрийн салхин цэцэг өвчин тусч эмнэлэгт хүргэгдэн 100-150 орчим нь нас бардаг байна. Тус өвчний эсрэг вакцин нь өвчлөх магадлалыг 90 хүртэлх хувиар бууруулдаг бөгөөд тус мужид 2 хүртэлх насны ямар ч вакцинд хамрагдаагүй хүүхдийн тоо 2001 оноос хойш дөрөв дахин нэмэгдсэн судалгаа гарсан байна. Эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагууд шашны үзэл баримтлалаасаа үүдэн ийнхүү хүүхдүүдээ вакцинд хамруулахгүй байгаа нь холбогдох байгууллагуудын санааг ихээр зовоож буй аж. Тус мужид ямар ч вакцинд хамрагдаж байгаагүй 12 настай хүү халдварт өвчин туссанаас хойш ердөө л нэг хоногийн дотор нас барсан тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд тус сургуулийн зүгээс эцэг эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд хамруулах хүсэлтэй эсэх талаарх саналыг сургуульд элсэхээс өмнө авдаг тул сургууль үүнд хариуцлага хүлээхгүй хэмээн орон нутгийн радиогоор мэдэгдсэн байна.


 

Image may contain: one or more people

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
budouvqa 6NiwvQwnzntxegnwth, [url=http://vqtkvnuenbgu.com/] vqtkvnuenbgu[/url], [link=http://vabgqqeqymqt.com/ ]vabgqqeqymqt[/link], http://yzmaotvmhqas.com/
IP:5.188.84.7  2019-11-09 07:30:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.