Н.Номтойбаяраар толгойлуулсан ТОМ “хулгайчид” жижиг “хулгайчдаа” шалгах гэнэ

2018/11/21
Share |
Хүмүүс:
Н.Номтойбаяраар толгойлуулсан ТОМ “хулгайчид” жижиг “хулгайчдаа” шалгах гэнэ

Н.Номтойбаяр тэргүүтэй хэдэн гишүүн өнөөдөр /2018.11.21/ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг шалгах Түр хороо байгуулж байгаагаа “ЖДҮ”-чин биш гишүүд “ЖДҮ”-чин гишүүдээ шалгах Түр хороо байгуулж байна” гэж ирээл сүржин мэдээллээ.

Тийм ээ, Н.Номтойбаяр болон түүний багийнхан ЖДҮ-гээс зээл аваагүй. Харин ЖДҮ-гээс зээл авсан гишүүдээсээ дутахгүй бүр илүү том идэштэй “их гарын хулгайчид” гэж хэлэх байна. Гэтэл одоо өөрсдийн идэж уусан нүсэр мөнгө төгрөгөө халхлах гэж “жижиг” хулгайчдаа барихаар ханцуй шамлаж байгаа нь энэ.

“МАК”-ийн өв залгамжлагч Н.Номтойбаяр гэхэд УИХ-д найман жил суухдаа “МАК”-д зориулж их хэмжээний мөнгийг төрөөс авсан гэдэг. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс олон тэрбум төгрөгийн зээл авсан дуулиан ч намдаагүй байгаа. Төрөөс мөнгө зээлж, “Евро цемент”, “Хийт бетон”-ы үйлдвэр барьсан нь өдгөө төдийлөн ашгаа өгөхгүй байгаа учраас зээлийн эргэн төлөлт ч удаашралд орсон зэрэг олон асуудал бий. Тиймээс Н.Номтойбаяр та яах аргагүй их гарын ЖДҮ-чин. Та ЖДҮ-гээс зээл аваагүй байсан ч тэдний нэгэн адил төрийн мөнгөнөөс хумсалсан ЖДҮ-чин болж таарч байна.

Ганцхан жишээ дурдахад, “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл”. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гэр бүлийн “МАК” компанитай 78.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Төслийн эргэн төлөлтийг 2018-2019 онд хийхээр тусгасан байдаг. Тэгэхээр Н.Номтойбаяр ямар том ЖДҮ-чин болох нь харагдана.

Түүнийг мөнгөөр зодож хоёр ч удаа Дорнод аймгаас сонгогдсон гэдэг. Бас Ж.Эрдэнэбатын Засгийн газарт М.Энхболдод хаялга хаяж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар морилж байсан гэх ч мэдээлэл бий. Ийм л “их гарын” ЖДҮ-чин одоо тэр Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурчихаад, “ЖДҮ-чин биш гишүүд ЖДҮ-чдийг шалгах гэж байна” гэж лоозогноод явж байна.

Ганц Н.Номтойбаяр гэлтгүй өнөөдөр мэдэгдэл хийсэн гишүүдийн дунд “жижиг” гарын ЖДҮ-чдээсээ ялгараад байх хүн харагдсангүй. Харин ч тэднээсээ том, их гарын ЖДҮ-чид болох нь харагдаж байгаа юм. Тэдний дунд Монголын төрийг тонон дээрэмдэж, бүх л төрлийн концесс, төрийн сан, лиценз, тендер будлиулдаг нөхдүүд зогсч л байна.

ЖДҮ гэдэг бол Монгол төрийн мөнгийг луйврын аргаар авсан бүх л үйлдлийг гэдгийг дахин дахин хэлэх хэрэгтэй.

Одоо эдний сүржигнүүлээд байгаа ЖДҮ-ийн хэрэгт нийлээд 47 тэрбум төгрөг яригддаг. Гэтэл цаана нь АСЕМ-ийн хэрэгт 400 тэрбум төгрөг, утааны асуудалд 800 гаруй тэрбум төгрөг, Шинэ нисэх буудалтай холбоотой 750 тэрбум төгрөг, Дубайн гэрээний хохиролтой холбоотой 4 их наяд төгрөгийн хохирлыг Монголын төр хүлээгээд байгаа. Монголын төрд нүүрлэсэн эдгээр “хулгай” бол жинхэнэ их гарын ЖДҮ. Харин тэд үүнийгээ нуухын тулд “жижиг” ЖДҮ-чдээр туг тахих гэж байгааг ард түмэн ойлгох хэрэгтэй.

ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулж болно оо. Харин Монголын төрийн дээрэмчдийг бүгдийг нь шалгадаг “ЖДҮ”-гийн байнгын хороо байгуулах УИХ-д хэрэгтэй байна. Тэгээд төрийг тонон дээрэмдэгч бүх ЖДҮ-чдыг шалгаж, МАНАН-гийн бүлэглэлийг бүр мөсөн арчиж, улсаас хулгайлсан мөнгийг нь нэг ч үлдээлгүй төлүүлэх хэрэгтэй.

Ж.Болд


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Tom nijijgee barij iddeg niaraatnii zanbus uu
IP:5.28.78.116  2018-11-21 16:44:32
ИРГЭД МАК өөрийн энд тэндхийн газар луугаа улсын мөнгөөр дэд бүтэц зам тавиулдагийг нь бас шалгах хэрэгтэй
IP:203.91.115.41  2018-11-21 19:06:58
haraal ideesei Hulgaich nyamtaishir hulgaich huuhduudteigee uiliin uree edleesei.Olon hunii haraal idsen muu yoriin ger bul.
IP:103.26.194.182  2018-11-21 20:34:17
Бодол Мундаг эр дэ.. Ирээдүй Монгол Улсын ерөнхийлөгч төдийгүй НҮБ-н дарга болно..
IP:99.203.16.24  2018-11-22 04:22:11
Зочин Дорнодынхон жаргаж байна шд.. Мөнгө өгөөл .. цацахыг ч үзүүлдэг гэсээн.. Авахгүй гэхээр уурлаад ураад хаядаг гэж байгаам да..
IP:99.203.16.24  2018-11-22 04:24:57
mongol Zov um hiij bgaa ireeduite zaluu shuu. Musain hulgaich nariig sain shalgaad niited il bolgooroi
IP:202.131.233.190  2018-11-22 09:42:12
Зочин Энэ гэр бүлтйн хулгайчидыг бүх хөрөнгийг хурааж шоронд байлгах нь шударга ёсонд нийцнэ. Яасан ичихээ байсан цайрчихсан амьтан бэ энэ залуу
IP:203.91.115.43  2018-11-22 12:40:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.