БАРИМТ: Капитал банкны хохирогчид Б.Ундармаа гишүүний ЛУЙВРЫГ илчиллээ

2018/11/21
Share |
Хүмүүс:
БАРИМТ: Капитал банкны хохирогчид Б.Ундармаа гишүүний ЛУЙВРЫГ илчиллээ

Монголын улстөрчдийн хулгай, луйврын баримтууд дэлгэгдэж, иргэд олон нийтийн итгэл салхинд хийссэн өдрүүд үргэлжилж байна. Ойрын өдрүүдэд олон нийтэд дэлгэгдээд байгаа тэр олон баримт, үйл явдлууд төрд ямар хүнийг сонгож, итгэл хүлээлгэж болохгүй вэ гэдэг цензурыг тогтоож өгөхөд том тус хүргэж байна. Бизнесмен, банкируудыг төрийн өндөр албан тушаалаас ангид байлгаж, хууль бус үйлдлээ далдлах боломжийг огтхон ч олгож болохгүй гэдгийг бие сэтгэл, яс махаараа мэдэрсэн иргэдийн гомдлын дагуу энэхүү нийтлэлийг бэлтгэж байна. Жирийн барилгачид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хөлс хүчээр боссон эд хөрөнгийг эгшин зуурт сүйтгэсэн энэ төрийн түшээгээр тэд УИХ-ын гишүүн Б.Ундармааг нэрлэснийг элдэв чимэг хачиргүйгээр үзэгч, уншигч танд цувралаар хүргэж байна. Нэгийг бодож хоёрыг тунгаах эрх таных.

БОДИТ ТҮҮХ ба БАРИМТУУД

2008 оноос хойш Монголын барилгын салбарт “Гэрэлт Фокус ” ХХК нь үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014-2016 оны хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 65 айлын орон сууц барих төсөлд “Голден серкл” ХХК-тай хамтран ажиллахаар болжээ. “Гэрэлт Фокус” компани барилгын гүйцэтгэгчээр, харин "Голден серкл" компани захиалагчаар гэрээ байгуулсан.  

БАРИМТ 1

 

 

Харин захиалагчийн санхүүжүүлэгчээр тухайн үедээ  Б.Ундармаа гишүүний эзэмшлийн банк Капитал ажиллажээ. Ингээд ажил урагштай байж барилгын ажил сааталгүй, гэрээ ёсоор 2016 онд "Гэрэлт фокус" компани "Голден серкл", Капитал банк хоёрт 65 айлын  орон сууцыг хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон байна. Эндээс тэдний зэс цухуйж эхэлснийг "Гэрэлт фокус" компанийн ерөнхий захирал Бадамсүрэн ярьсан.  Барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон наймдугаар сарын 25-ныг хүртэлх гурван сарын хугацаанд 186 ажилтан цалингүй ажилласан. Гурван сарын цалингийн төлбөр 405 сая төгрөгийн авлага үүссэн. Хэдийгээр гэрээгээр хүлээсэн үүргээ "Голден серкл" биелүүлээгүй ч "Гэрэлт фокус" компани тэвчээртэй хүлээжээ. Гэтэл барилгын талбайгаас тэднийг явмагц 65 айлын орон сууц барьсан гүйцэтгэгч компанийн оролцоогүйгээр Улсын онцгой комисст "Голден серкл" компани хүлээлгээд өгчихсөн байна. Гүйцэтгэгч компаниар нь огт барилгын ажилд оролцоогүй “Их Модун” гэх компанийн нэрийг зоож, улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн гээд бод доо.


 

БАРИМТ 2

 

 

 

Үүнийг мэдсэн барилгын жинхэнэ гүйцэтгэгч “Гэрэлт фокус” ийм “луйвар”-ыг эртнээс хийхээр төлөвлөж байсныг тухайн үед л ухаарчээ. Тэд ажилтныхаа цалинг хүлээсэн гурван сарын хугацаанд мэдээгүй өнгөрүүлсэн өөр нэг зүйл нь барилгын захиалагч “Гэрэлт серкл” ХХК нь 2016 оныхоо хоёрдугаар сард Капитал банкны охин компани болж, улсын бүртгэлээ солиулсан болохыг мэджээ.

 

БАРИМТ 3

 


 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Manaih an neg huniig muulahaaraa arai l hetruulj tug ch hamaagui hamaagui lag yum. Yu zohiogood hen durtai ni muu deer muuhai nemer gesen shig ingej bas hudal yum bichdeg bnaa.
IP:66.181.160.76  2018-11-21 20:10:24
Oyun Haa hamaagui 2 company-ii margaand zeel olgoson bank ni yamar hamaatai baidag yum be? Uls tur hiine gedeg huniig zohion baiguulalttai harluulahiin ner bish bizdee. Ter olon say zuun terbumaar ni idsen M.enkhbold, Elbegdorj, Badamjunai, Erdenetiig hulgailsan hulgaich nariihaa asuudliig shiideech. Emegtei hun bolohoor ni hereg zohioj deerelheh chin archaagui baina
IP:66.181.160.76  2018-11-21 20:38:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.