”Anemone” хамтлагийн Ооноо хаана явна вэ?

2018/11/22
Share |
Хүмүүс:
”Anemone” хамтлагийн Ооноо хаана явна вэ?

25-р суваг телевизийн "Making The Band" реалити шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хамгийн анхны хамтлаг бол "Anemone" хамтлаг. Хамгийн эхэнд гарсан ч хамгийн удаан оршин тогтносон гэж болох тус хамтлаг албан ёсоор тарсан бөгөөд охид өдгөө тус тусын амьдралаар амьдарч буй. Хамтлагийн охидоос хамгийн түрүүнд Япон улсад суралцахаар болж хамтлагаа орхисон Ооноо буюу Т.Оюунтуяа үзэгчдийн хамгийн хайртай гишүүн байсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс хойш сураг тасарсан түүнийг өдгөө Өвөр Монголд уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж буй хэмээх хүмүүс бий. Япон улсаас ирэхдээ гэр бүлийн хамтаар ирсэн түүний охин хэдийнээ таван нас хүрсэн бөгөөд ээжтэйгээ усны дусал мэт ижилхэн аж. 

Ооноо "Making The Band" шоунд оролцохоосоо өмнө "TV8" телевизээс зохион байгуулсан "Monster" амьд хөгжмийн шоунд амжилттай оролцож байсан туршлагатай нэгэн аж. Харин 2011 онд хамтлагт орж 2012 онд гарсан тэрээр үүнээс хойш нам гүмхэн амьдрах болсон. Хамтлагийн охидын хувьд Жанна, Жульдыз нар "JJ" хэмээх хамтлаг байгуулан өрх тусгаарласан бөгөөд Цэнгэлэн, Халиун нар гэр бүлийн амьдралдаа түлхүү анхаарах болжээ. Ингээд Ооноогийн сүүлийн үеийн зургуудаас танд хүргэж байна. 

 

Image may contain: 1 person

 

Image may contain: one or more people

 

Image result for anemone хамтлаг

 

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, standing and night

 

Image may contain: 1 person, standing

 


 

Image may contain: 11 people

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
С Нүүрнийх нь ясны тал нь алга болжээ хөөрхий...
IP:64.119.19.23  2018-11-24 21:10:51
Зочин Энэ хүнийг таних хүн алга даа. Юу бичээд тавиад байнаа.
IP:43.242.243.35  2018-11-27 20:21:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.