”60 тэрбум”-ын ЭЗЭРХИЙЛЭЛ

2018/11/23
Share |
Хүмүүс:
”60 тэрбум”-ын ЭЗЭРХИЙЛЭЛ

- Миеэ !

- Ай?

- Наранхүү, Саранчимэг,

Одончимэг гурав юу вэ?

- Oo, ЖДҮ эрдэнэ! (Oрчин цагийн ардын дуунаас)

 

 

 

Дүүрэг хуваах мэдээ

 

2018 оны 11 сарын 5-ны өдөр НИТХ-ын XIX хуралдаанаас Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийг батлах явцад хотын хүн амын тоо,

нягтаршлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хувааж, шинээр 2 дүүрэг байгуулах асуудлыг

УИХ-д өргөн мэдүүлэхээр болов гэсэн мэдээ цацагдахад хэн ч цаадучрыг анзаарсангүй өнгөрчээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хуралдаан дээр уг санал гаргасан ч боловсруулсан, төлөвлөсөн, хэрэгжүүлэх баг нь огт өөр хүмүүс, огт өөр газар байлаа. Жинхэнэ зорилго нь ч өөр байсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг зүгээр л дайварт нь хавчуулагдсан бөлгөө. Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Баянзүрх дүүргийг голчлон ярьж, 28 хороо, 331.5 мянган хүнтэй хамгийн том дүүрэг. Төрийн үйлчилгээг явуулахад хүндрэлтэй байгаа учраас" гэсэн шалтаг дурдав. 

 

Үүний цаана юу нуугдаж байсан бэ гэдгийг торуулахын тулд дүүргийг хэрхэн хуваах гэж байсныг мэдэх ёстой.

 

БЗД-ийн Энхтайвны өргөн чөлөөнөөс урагшхи хэсэг, баруун талдаа Сэлбэ голоор зааглагдан Замын цагдаагийн гүүрээр гармагц 

Маршалын гүүр хүртэлх замын зүүн хэсгийг оролцуулаад Хонхор тосгон хүртэлх нутаг дэвсгэр нь шинэ дүүрэг болох агаад 

Дүнжингарав хэмээн нэрийдэхээр шийджээ. Шинэ дүүргийн захиргаа хаана байрлах вэ? гэдэг асуултын хариуг нэр нь зааж өгнө. 

Тийм ээ, Дүнжингарав захын зүүн талд дүүргийн захиргааны барилга байгууламжид 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү сайхан сэтгэлээрээ өөрийн эзэмшлийн газраас тасдаж өгөхөөр бэлдчихсэн байгаа аж.

 

Яагаад, яах гэж?

 

Түүх сөхье. УИХ-ын дарга М.Энхболд УБ хотын захирагч байхдаа 2000 онд А/282 тоот захирамж гаргаж иргэн Б.Наранхүүд нийтдээ 90 га газар олгожээ. Уг газрын 30га-д нь цэвэр усны худгууд байрлаж байсан тул 2003 оны 3 дугаар сард Хотын төвлөрсөн усан хангамжийн бүсэд хамгаалалт тогтоох тухай 95 тоот захирамжийг гаргав. Ингэснээр цэвэр усны эх үүсвэрийн 36,37,38, 43, 44,45 дугаар худгуудыг нүүлгэн шилжүүлсэн. Удалгүйтэргазар дээр дээр “Баян монгол” тэргүүтэй хорооллууд шил даран боссон байдаг. Өөрөөр хэлбэл М.Энхболдын зүгээс албан тушаалаа ашиглан Б.Наранхүүд газар олгоод, дараа нь газраа үнэд оруулан зарах нөхцлийг нь бүрдүүлж өгсөн юм. Ингэснэр тэр орчимд маш олон орон сууцны  хороолол хотхонууд ямар ч төлөвлөлтгүй баригдсан билээ.

 

Хотын бүлэглэл буюу одоогийн нэршил нь 60 тэрбумын бүлэглэл Б.Наранхүүгийн зарсан газрын орлогоор маш их эрх мэдэл, боломжийг өөрсөддөө олж авсан юм. Эрх мэдэл хөрөнгөндөө саагиж явсан тэд З.Доржзодов хэмээх газар дороос гэнэт гарч ирсэн гайны улмаас илчлэгдсэн. Гэвч  нэр төр, эрх мэдлээ эргүүлэн олж авахад нь тэдэнд бүр их мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас олох вэ?

 

Дараагийн 60 тэрбум

 

Б.Наранхүүд өгсөн нийт газрын талаас илүү хэсэг нь хоосон дүнхийж байгаа. Дүнжингарав захын зүүн талаас үргэлжлээд Амгалан  хүрэх урт нарийн хирнээ 90 га гаруй том талбай бий. Зам сайтай. Гэвч бохирын болон цэвэр ус, дулааны шугам байхгүй. Үүнээс болоод газрыг үнэ хүргэн зарах боломж  ихээхэн хумигдаж өдий хүртэл олигтой зарж чадаагүй юм. Тэрээр өмнө нь 1 га газрыг 2 сая доллараар зарж явсан түүхтэй. Өдгөө үлдсэн 90 га газраас багадаа 180 сая доллар буюу 450 тэрбум орчим төгрөг босгох түүхэн боломж өмнө дурайж байна. Сонгуулиар далимдуулан 60 тэрбумыг босгож асан Сандуй дүүгийн схем илчлэгдсэн, одоо ашиглах ямар ч боломж байхгүй. Гэтэл өөрийн болоод М.Энхболд ахынх нь ирээдүйн улс төр нь мөнгөнөөс асар их хэмжээгээр хамааралтай. Тэр мөнгө төмөр замын дагуух газарт сул хэвтэж байдаг.

 

Б.Наранхүү Цензургүй ярих үедээ түүнээс Баянмонгол хорооллын орчимд газар худалдажавсан барилгын компаниудын шаардлагаар

 төмөр зам доогуур нүхэн гарц гаргасан чиньзардал нь тэрбум төгрөг болсон талаар сүүрс алдан дурдаж байсан. Тэр дүүдээ 2  тэрбумыг хүүгүй зээлчихдэг сайн ах ч гэлээ газар худалдан авах хүмүүсийн бол сайн ах биш шүү дээ.Нэг нүхэн гарц л тэрбум болсон  болохоор дулааны, бохирын, цэвэр усны шугам бол ойломжтой… тамтагаа алдсан тоо гарах биз.

 

Б.Наранхүүгийн хөдөөх маягийн гүйлгээ ухаанд энэ их мөнгийг төрөөс гаргуулах мэргэнсанаа төржээ. Ердөө л Баянзүрхээс тасдаад

 шинэ дүүрэг байгуулж, захиргааг ньДүнжингарав захын зүүнтээ байршуулчихъя. Тэгээд шинэ дүүргийн захиргааны барилга руу хотын төсвөөр инженерийн иж бүрэн шугам татуулна. Инженерийн дэд бүтэцтэй, байрлал сайтай газар га нь 2 сая доллар байтугай үнээр борлогдно.

 

Ганган санаагаа ганц ах М.Энхболддоо хэлээд, тэр нь гарын хүн Су.Батболддоо үүрэг болгосноор шууд хэрэгжилтэд шилжив. НИТХ-ын төлөөлөгчдөөс саналыг барьж гүйх Б.Сүхбаатар нарын хүмүүсийг ч олов. Санал дэвшлээ, хурлаар хэлэлцлээ,     УИХ-д өргөн барьлаа. Тээр дээр дарга ах сууж байгаа, хэлэлцэх асуудлын жагсаалтад түвэггүй оруулах нь тодорхой. Кнопнууд ярс хийтэл дарагдахад дараачийн 60 тэрбум бэлэн болно. (уг нь 450тэрбум төгрөг олно биз дээ? гэж хэн нэг нь асуувал Б.Наранхүүгийн хариулт бэлэн. Сайн дүүнь 60-ыг ганцаараа гаргачихлаа. Үлдснийг өөрсдөө ол доо. Хажуудах эрдэнээ харйлаж, гамнаж бай л даа)

 

Гэтэл… У.Хүрэлсүх хэмээх бул хар чулуу хөндөлсөв. Тэр “Боль, та нар!” хэмээн эрс хэлжээ. Ерөнхий сайд хоёр зүйл дээр бүлэглэлийн замд тээг болов. Эхнийх нь хэсэг бүлгийн явцуу эрх ашигт хөтлөгдөн засаг захиргааны нэгжийг хуваах, шинээр бий болгох нь төсөвт ачаалал өгч, иргэдийг чирэгдүүлнэ гэж үзсэн. Хоёр дахь нь ЖДҮХС-д шалгалт хийхийг үаль 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдад үүрэгдсэн явдал. Хоёрдах нь бүлэглэлийн санхүүгийн схемийг тас татах нь тодорхой шийдвэр байсан тул 60 тэрбумын бүлэглэл сөрөг арга хэмжээ авах арга хайж эхэлсэн юм. Мунгинаж суусан тэдэн рүү Ц.Элбэгдорж гадаадаас ярьж, зам зааж өгсөн нь өрсөж зарлах мэх байсан аж.

 

Тэр үест Б.Наранхүү өөрийг нь шантаажилж, газар бэлгэнд авсан ч хариуд нь ивээж ирсэн Элбэгээ ахдаа дүүрэг байгуулах ганган санаагаа ярьчихсан нь монголын улс төрд өнөөдөр өрнөж буй бужигнааныг хурдасгагч болчихсон юм.

 

Иргэд санаж байгаа бол хотын дарга асан Э.Бат-Үүл 2013 онд захирамж гарган хууль бусаар олгосон 40 газрын эзэмших эрхийг цуцалсан. Тэр дотор 26-д нь Б.Наранхүүд хууль бусаар олгосон 90 га газар буй. Б.Наранхүү эхлээд намынхаа нөхдөөр дамжуулан Э.Бат-Үүлд нөлөөлөх гэж үзсэн ч бараагүй. Ингээд хамаг “том ахдаа” ханджээ. Том ах удаан ч бодсонгүй Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт орооцолдуулан бажигдуулж байгаад гэнэт “өршөөснийг” бүгд санаж байгаа байх. Учрыг нь бол хэрийн хүн гадарлахгүй. Б.Наранхүү газраа эсэн мэнд авч үлдэх, Ц.Элбэгдорж газрыг нь хураагдахаас аврах гэсэн хоёр үйл явц тэнд явагдсан бөлгөө. Үр дүнд нь Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар Дүнжингарав захын ойролцоо Чухаг 1, 2 хэмээх тансаг хорооллуудыг босгон борлуулж буй. Гол нь аврагдсан газраас дараачийн 60 тэрбумыг гаргаж авах л чухал. Үгүй бол ирэх сонгуулиар бүлэглэл үсгүй хусуулах айдаст автжээ.

 

Ц.Элбэгдорж маш тодорхой дараалсан арга хэмжээ авахыг зааварлажээ. Эхлээд ХДҮХС-доруулсан У.Хүрэлсүхийн шалгалтын дүн зарлагдахаас өрсөж зээлдэгчдийн нэрийг ил болго.Энэ хэрэгжив. Дараа нь ирэх сонгуулийн  суурь бааз болох Дүнжингарав дүүргийг байгуулах ажиллагааг хурдасга. Энэ ид хэрэгжиж байна. Аа тийм,  АСЕМ-ийн идэлт уултын асуудлыг чимээгүй болгож, шалгалт хийсэн Аудитын газрын даргын амыг хамхи. Энэ үүргийгМ.Энхболд баатарлагаар биелүүлснийг олон  бүгдээр харсан.

 

Аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар АСЕМ-ийн санхүүд хийсэн шалгалтаар өчнөөн зөрчил илрүүлсэн нь үнэн. Гэвч өөрөө ЖДҮ зээл “хусчихсан” болохоор М.Энхболдын шахаанд орохоос арга байхгүй. АСЕМ зохион байгуулагчид 395.7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулсан. Үүнээс 290 орчим тэрбум төгрөгийн зарцуулалтыг зөрчилтэй гэж Аудитын ерөнхий газраас тайлан дүгнэлт гаргасан. 200 гаруй тэрбум төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр жилийн 4.5 хувийн хүүтэйгээр "АСЕМ Вилла "болон бусад зочид буудалд нэн хөнгөлөлттэй зээл олгосон юм. Худалдан авах ажиллагааны журам, тендерийн тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж олгосон, шууд гэрээлсэн ажлуудаас 79.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ хэрэг Ц.Элбэгдоржийн шахалтаар ийнхүү замхрах тал руугааорох гэж байна. Ерөнхий прокурорын орлогч М.Амгаланбаатар Д.Хүрэлбаатарын адилаарЖДҮХС-аас зээл авсан нь нотлогдоод байгаа ч М.Энхболд, Ц.Элбэгдорж аль аль нь хөөхсонирхолгүй байгаа. Учир нь шударга бусын хонгилын нэгэн чухал элемент нь тэр билээ.

 

60 тэрбумын төлөөх золиосууд

 

Дүнжингарав дүүрэг байгуулах ажиллагаанд саад болох гол хүн Ерөнхий сайдыг буулгажавахын тулд Засгийн газрыг огцруулахаар  шантаажилж эхэлжээ. Д.Хаянхирваа хэмээх 60тэрбумын бүлэглэлийн нарийн бичгийн дарга үүнийг эхлүүлэв. Ардчилсан намын бүлгээс Б.Пүрэвдорж маш их иэдвхийлж байгаа нь тэр Ц.Элбэгдоржийн хамаатан, сайн дүү нь юм.

 

Хэрвээ иргэд энэ үйл явцын эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудыг санаж байгаа бол:

 

  • ЖДҮХС-ийн зээлийн эздийг илчисэн “гавъяаг” 60 тэрбумын бүлэг өөр дээрээ наахоролдлогыг хүчтэй хийж эхлэв.
  • Ц.Элбэгдорж гэнэт FB live хийж, АСЕМ гэж маш сайхан зүйл хийсэн чинь Аудитынгазрын дарга намайг гутаагаад байна гэсэн утгатай зүйл ярив. Яриан дунд АСЕМ-ынмөнгө чинь хятад, германы хандив, төсвөөс бараг мөнгө хусаагүй шд гэх маягийн зүйлдурдагдсан нь сонирхолтой эшлэл  болов. Гадаадын зээл тусламжийн мөнгө нь улсын төсөвт тооцогддог хуультай.
  • Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс мөн араас нь гарч ирэн АСЕМ-ын “өшөөг авна” гэх утгатаймэдэгдэл дараалан хийв. Тэр Ц.Элбэгдоржийн атганд атирдгийг бүгд мэднэ.
  • Үүрэг ажлаас нь чөлөөлөх талаар МАН-ын УЗ-өөс шийдвэр нь гарсан Су.Батболдыг эртний өстөн С.Амарсайхан удаа дараа “Су.Батболдыг огцруулахгүй” гэсэн мэдэгдэл хийв.
  • С.Амарсайханы гар хөл болох БЗД-ийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан ажилтнаа зэрлэгээр зодов.
  • М.Энхболд Аудитын газрын даргыг өрөөндөө дуудан шоудав…
  • Н.Номтой баяр ЖДҮХС-д шалгалт хийх түр хороо байгуулна хэмээн дөвчигнөв. Нэгд тэдний гэр бүл Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёроос маш их хамааралтай. Хоёрт, Цагаан суваргын ордтой хамаарал бүхий шинэ луйвар удахгүй өрнөх гэж буй.

 

Энэ бүхний  бодит тайлбарууд дараах байдалтай.

 

Ц.Элбэгдоржид АСЕМ-ийн ялнаас мултрах нь эн тэргүүний зорилт. Хоёрт, 60 тэрбумын бүлэглэл ирэх сонгуулийн санхжүүжилтээ Б.Наранхүүгээр олуулах нь чухал. Гуравт, ирээдүйн дүүргийн сонгуулийн хороодод хүчтэй өрсөлдөгчид байлгаж болохгүй.

 

Бүхний мэдэж байгаагаар Ц.Элбэгдорж ууган хүү Э.Эрдэнийг улс төрд сойж буй. Э.Эрдэнэ Баянзүрхийн Дамбадаржаа явах зам, Дарь Эх орчмыг хяналтдаа авсан бөгөөд тэнд МАН-аас нэр дэвших, шавранд явах хүн олдохгүй байгаа тул тэрийг зохицуулах үүргийг С.Амарсайхан Э.Бат-Амгаланд өгсөн. Цаадах биелүүлэх гэхдээ хүчээ хэтрүүлж хүн зоджээ. Одоо эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байна.

 

С.Амарсайханы хувьд ирээдүйн дүүргийн нутаг дэвсгэрт хэл ам таталж буй тансаг хаусны хороолол нь баригдаж байгаа. Хэл ам, аюул заналаас хол байлгах амлалтыг бүлэглэлээс түүнд өгсөн тул одоо хүчин зүтгэж байна. Дээр нь шинэ дүүргээс улс төрийн хүчтэй өрсөлдөгчдийг зайлуулах  ажиллагаанд нь Ж.Энхбаярыг өртүүлэн балбах болсон.

 

М.Энхболдын хувьд дараагийн 60 тэрбумыг гаргаж авах дайралтад нь саад болох Засгийн газрыг унагах чиглэлд давшилтаа эхлүүлсэн. Гарзгүй дайн байхгүй. Д.Хаянхирвааг алдсан ч Су.Батболдыг алдаж болохгүй…

 

Сэтгүүлчийн харуусал

 

Энэ бүх дажин, идэж уулт, хуваалт завшилтыг мөшгөөд би нэг зүйлд ихэд харууаж байна. Б.Наранхүүгийн дураар зарж ашигласан газар, одоо зарахаар завдаж буй 90 га газар зэргийг хуулийн дагуу дуудлага худалдаагаар борлуулаад орлогыг төсөвт оруулан Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд зарцуулсан бол утааны асуудал аль хэдийнээ шийдэгдчих байжээ. Надад маш том асуулт байна.

 

- Монгол улсын 3 сая иргэнээс яагаад ганцхан Б.Наранхүү гэж хүн хэдэн арван га-гаар нь хотын төвийн газрыг эзэмшээд, жирийн иргэд бидэнд 00,7 га газар нь ч олддогүй юм бэ?

 

Энэнд тодорхой хариулт өгөөч УИХ-ын даргаа! Үндсэн хуулиараа бол бид бүгд ижил тэгш эрхтэй биш билүү.

 

 

 

 

 

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
эг ямар заваан хүмүүс вэ
IP:43.242.243.153  2018-11-29 00:30:50
ЭРКА Ил болсон зүйл нь энэ үүнээс ч том газар нутаг аль хэдийн эзэнтэй болсон. Монгол хүн газар нутагтаа чөлөөтөй алхах газаргүй болсон шүү.Энүүхэн хойно Санзайн халзангийн давааг ой модтойн уул хадтайн тэр чигээр нь хашаалаад хамаад авсан хүн хэн бэ? гэдгийг хэлэх байгуулга эрх мэдэлтэн байна уу.ЯМАР ИХ ХӨРӨНГӨ ЗҮГЭЭР ХАЯСАН БАЙГААГ ОЧООД ҮЗЭЭРЭЙ ХЭН ГЭДЭГ БАЯН ИНГЭЖ МӨНГӨӨ ХЭЭР ХАЯЧИХВАА
IP:202.179.26.48  2018-11-30 10:15:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.