Хүмүүс: |
2017 оны 8-р сарын 23-24нд шилжих шөнө 13 настай охин Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд нас барсан хэрэг гарсан. Тус хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр 10 цагт эхэлсэн бөгөөд хэрэгтэн Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноолоо. Тэднийг эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл буюу Хүнийг алах, 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн үйлдэл тус бүрээр нь зүйлчлэн ийн бүх насаар нь хорих ял оноогоод буй ажээ. Мөн тэднээс оршуулгын зардалд 11сая төгрөг гаргуулахаар болсон бөгөөд "Очир" төвөөс 100 сая төгрөгийг иргэний шүүхээр дамжуулан нэхэмжлэхээр болсон байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn