Үйлдвэрлэгч биш орны ”Black Friday”

2018/11/24
Share |
Хүмүүс:
Үйлдвэрлэгч биш орны ”Black Friday”

АНУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн Талархлын баярын дараагийн өдөр буюу баасан гаригийг “Хар баасан гариг” хэмээн нэрлэдэг. Хэдийгээр олон улсад "Талархлын баяр"-ийг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч "Хар баасан гараг"-ыг мартдаггүй. Манай улсад ч мөн "Хар баасан гараг" болж дэлгүүр худалдааны төвүүд хямдрал зарлаж буйгаа олон нийтэд зарлан хямдралтай үнээр хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг олгож буйгаа мэдэгдсэн. Гэтэл манай улсын хувьд үйлдвэрлэгч биш худалдан авагч орон учир "Хар баасан гараг"-аар дэлхий даяар хамгийн их эрэлттэй байдаг электрон бараа хүмүүсийн сэтгэлд хүртэл хямдарсангүй. Үүний хажуугаар долларын үнэ 2600-д хүрээд буй энэ цагт оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ 80 хүртэлх хувиар хямдруулан зарах цахилгаан барааны дэлгүүр олдсонгүй. Үүнд ихэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрэглэгчид хямдардаггүй юм аа гэхэд ядаж иргэдийг хуурахаа болихыг нэр бүхий дэлгүүрүүдээс хүслээ. Учир нь авахаар төлөвлөж байсан зүйлсээ "Хар баасан гараг"-аар худалдан авахаар хүлээж байсан иргэд тус өдрөөр дэлгүүртээ очиход бараа нь ердөө "хямдарсан" гэх пайз зүүн хуучин үнээрээ тэднийг угтан авсан байна. Энэ үзэгдэл олон жил үргэлжилж буй хэдий ч бахь байдгаараа байгаа нь үйлдвэрлэгч биш үндэстний нэг сул тал ажээ. 

 

No automatic alt text available.

 

No automatic alt text available.

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Gg Говь ч гэсэн дээ 70% хямдрал гээл байсан чинь хүн тоож авахааргүй юм нь 70%, бусад бараа нь 20% гэж байгаа хэдий ч их л үнэтэй вм бна лээ ш д.
IP:103.229.123.149  2018-11-24 20:50:36
zochin Odoo $ iin hansh ussun yum chine yum hyamdarh bolomj baihgui dee Harin ch gaigui l bna yumni une $ iin hanshtai haritsuulahad
IP:182.160.32.136  2018-11-26 13:52:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.