Хүмүүс: |
Улс төрчдийн хамаарал бүхий компаниудын авсан зээл нэмэгдсээр байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хамаарал бүхий “Өгөөдэй-ази” ХХК ЖДҮХС-аас 950 саяын зээл авсан баримт олон нийтэд ил боллоо. Гэтэл тэрээр надад ямар ч зээл авсан асуудал байхгүй гэж мэдэгдсээр байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард түүний хамаарал бүхий компани зээл авсаныг нотлох нотариатын тамга хүртэл байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүний тоог 15-д хүргэж чадлаа. Анх 12,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байсан тус сангийн энэ онд олгосон зээлийн хэмжээ 90,6 тэрбумд хүрч өссөн байна.
ЖДҮ-чин гишүүдийн нэрс:
1. Я.Содбаатар
2. Б.Ундармаа
3. Б.Батзориг
4. Н.Учрал
5.Н.Оюундарь
6. Б.Саранчимэг
7. Г.Тэмүүлэн
8. Б.Наранхүү
9. О.Батнасан
10. Х.Болорчулуун
11. Г.Солтан
12. А.Сүхбат
13. Л.Энхболд
13. Ж.Энхбаяр
14. Х.Нямбаатар
З.Мөнх